Америк лаазалсан махаа хүртэл цоожлох болжээ

Америк лаазалсан махаа хүртэл цоожлох болжээ

Одоо Америк даяар гэмт хэргийн тоо олшилсоор байна. Хулгайн хэргээс гадна буу зэвсгийн хүчирхийлэл, үзэн ядалтын гэмт хэрэг ч Америкчуудын толгойн өвчин болов. Америкийн Үндэсний олон нийтийн радиогийн саяхан мэдээлснээр, гэмт хэрэг олон давтагдан гарсаар байгаагаас шалтгаалж Уолл Стрит дэх оффисын зарим ажилтнууд ажилдаа ч очихоос айж байгаа учраас компаниудын өндөр албан тушаалтнууд ажилтнуудаа тайвшруулах арга бодоход хүрсэн байна. 

Ийм сэтгэл зүйн айдас зүгээр байгаад л гэнэт үүссэн зүйл биш. АНУ-ын нам бүлгийн бус байгууллага "Эрүүгийн хууль зүйн комисс"-оос гаргасан "2022 оны АНУ-д гарсан гэмт хэргийн тухай жил дундын тайлан"-д харуулснаар, оны эхний хагаст хүн амины хэргийн тоо 2019 оны мөн үетэй харилцуулахад 39 хувиар нэмэгдсэн болохыг 23 хотоос цуглуусан тоо баримтад харуулжээ. Үүнээс гадна, Америкийн 29 томоохон хотод хүнд ноцтой гэмт хэрэг 4 хувиар, булан дээрэмдсэн гэмт хэрэг 19 хувиар тус тус нэиэшпсэн бол эд хөрөнгө, өмчлөлтэй холбоотой гэмт хэрэг 6 хувиар, хулгайн гэмт хэрэг 20 хувиар орширчээ. 

Тэгэхэд Америк ерөөсөө хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэх түвшнээрээ дэлхийн өмнүүр жагсдаг юм. Цар тахал, инфляц энэхүү нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлсэн байна. Америкийн улс төрчдийн цар тахлын эсрэг наазгай тэмцлээс болж тахлын улмаас нас барсан хүний тоо нэг саяыг давж, эдийн засгийн сэргэлт удааширч, инфляц түргэн нэмэгдсэн юм. АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргасан тоо баримтаас үзвэл, 7-р сард хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 8.5 хувиар өсөж, сүүлийн 40 гаруй жилийн дээд цэгтээ хүрснээр Америкийн ард түмний амьдралыг улам хүнд байдалд оруулжээ. Нийгэм нийтэд нь тал талын зөрчлүүд хурцдаж байгаа ч Америкийн эрх баригчид ямар ч хариу үйлдэл авахгүй байгаа нь хурц шүүмжлэлд өртсөөр...

Цар тахлын эсрэг муу ажилласнаас болж нийгэм нийтээ хохироосноос авахуулаад урт хугацааны турш үргэлжилсэн нийгмийн зөрчил улам хурцадсан шалтгааныг Америкийн засгийн газар дотроо тов тодорхой мэддэг хэрнээ гэмгүй царайлж байна. Хэдийгээр Америкийн хүн ам дэлхийн хүн амын дөнгөж 5 хувийг эзэлдэг ч хоригдлуудын тоо нь дэлхийн 25 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл Америкийн хоригдлын тоо олон улсын хоригдлын дундаж  түвшний таван дахинтай тэнцэж байна гэсэн үг. 

Дэлхийн цорын ганц супер том гүрний хүн ард нь сэтгэл зүйн айдас дунд амьдарч байна. Энэ нь Америкийн засгийн газрын засаглалын ялагдал төдийгүй Америк маягийн хүний эрхийн хар толбо байж таарна.

 

CRI

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан