“М.Энхсайханд уучлал үзүүлээч” гэсэн УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлтэд У.Хүрэлсүх хариу өгөөгүй байна


УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж, “М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүссэн” албан бичгийг энэ сарын 09-ны өдөр илгээсэн байдаг.
Тус албан бичигт, “М.Энхсайхан нь хилсээр шүүгдэж улс төр, үзэл санааны хоригдол болсон гэж бид үзэж байгаа бөгөөд түүний хэргийг шүүсэн нэр бүхий шүүгчид асуудалд ул суурьтай,  бодитой ханадаггүй болох нь цаг хугацааны явцад нийтэд ил болж, нийгэмд “хонгил”-ын шүүгчид хэмээн яригдах болжээ” гэж тодотгосон байдаг.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дээрх албан бичигт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хариу өгөөгүй байгаа ажээ. Иймд зарим эх сурвалжууд, “М.Энхсайханаар эхэлсэн хэлмэгдүүлэлт М.Энхсайханаар дуусаж байна” гэх мэтээр байр сууриа илэрхийлж байгаа аж.
Учир нь түүнийг анх хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч энэ нь нотлогдоогүй тул, Эрчим Хүчний яамны харьяа Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа 75 сая төгрөгийн үнэлгээтэй автомашиныг 130 саяар худалдан авч, улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж 4 жилийн хорих ял оноосон юм.
Иймд тэрээр хүмүүжсэн гээд магадланд орох хугацаа нь болоогүй гэсэн үг. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “уучлал үзүүлье, өргөдлөө бичээд өг” гэсэн саналаас тэр татгалзсан байж болзошгүй гэж буй. Учир нь ингэсэн тохиолдолд гэмээ ухаарсан болж, гэмт хэрэг хийсэн гэж хүлээн зөвшөөрсөн болно гэсэн талаар эх сурвалжууд мэдээлж буй.
УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлт
УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлт
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан