Мал нядалгааны хоёр аж ахуйн нэгжийг торгожээ



НМХГ-аас СонгиноХайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд уламжлалт аргаар мал төхөөрч буй нийт 12 нядалгааны газарт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрөх үйл ажиллагаа явуулсан, коронавируст /ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй зөрчлүүдийг илрүүлэн 2 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, 3 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагыг 1 аж ахуйн нэгжид хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгчээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.
 
Эх сурвалж: НМХГ
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан