Эмээлт дэх махны үйлдвэрт зөвшөөрөлгүй ажиллаж байсан гадны иргэдийг Монгол Улсаас гаргахаар болжээ


Гадаадын иргэн, харьяатын газраас мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийлээ.
Тодруулбал, Тус байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуйн нэгж, байгууллагад 10 сарын 4-6-ны өдрүүдэд хяналт шалгалт хийв.
Шалгалтад БНХАУ-ын нийт 69 иргэн хамрагдснаас “Монгол туйвар транс” ХХК-д дээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын нэг иргэнийг оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчлийн дагуу торгууль ногдуулж, албадан гаргахаар болсон байна.
Мөн Засгийн газрын тогтоолоор болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрөлд заагдсан аж ахуйн нэгж, байгууллагад бус өөр байгууллагын нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй “Оюундалай” ХХК, “Энх эрдэнэ мөнх” ХХК-ууд дээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 11 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцалж, хуулийн хугацаанд Монгол Улсаас гаргахаар шийдвэрлэлээ.
Гадаадын иргэн, харьяатын газар нь хууль сахиулах байгууллагуудтай хамтарсан болон байгууллагын төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж, гадаадын иргэдэд тогтмол хяналт тавин ажиллаж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан