АНУ Персийн булан дахь цэргийн хүчээ татаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Персийн булангийн бүсээс цэрэг, зэвсгийнхээ зарим хэсгийг татаж эхлэхийг Пентагонд үүрэг болгосон бөгөөд Вашингтон Ойрхи Дорнод дахь цэргийн оролцоогоо багасгахаар төлөвлөж байна гэж “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.
Тус сонины эх сурвалжуудын мэдээлж буйгаар, АНУ зенитийн пуужингийн “Patriot” цогцолборынхоо дор хаяж гурван батарейг аль хэдийн дахин байрлуулсан байна. Эдгээр батарейн нэгийг сүүлийн жилүүдэд Америкийн хүчнийг хамгаалах зорилгоор Саудын Араб дахь агаарын баазад байрлуулжээ. Түүнчлэн Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD (Terminal High Altitude Area Defence) цогцолборыг байлдааны газраас татан авахыг санал болгосон боловч эцэст нь үлдээхээр шийдсэн байна.
 
Сонинд мэдээлж буйгаар, "тагнуулын хэд хэдэн систем"-ийг мөн Ойрхи Дорнодоос шилжүүлэн байрлуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна, бүс нутаг руу илгээсэн АНУ-ын нисэх онгоц тээгч “Dwight Eisenhower” хөлөг онгоц ердийн үеийнхээс бага хугацаагаар тэнд байх төлөвтэй байгаа бөгөөд “энэ нь хэдэн мянган цэргийг бүс нутгаас татан авч магадгүй гэсэн үг аж".
"Зарим техникийн тоног төхөөрөмж, ялангуяа ажиглалтын нислэгт зориулагдсан нисгэгчгүй онгоцууд, пуужингийн довтолгооноос хамгаалах батарейд зориулагдсан төхөөрөмжүүдийг Хятад, Орос зэрэг олон улсын тавцанд гол өрсөлдөгчөө гэж үздэг улс орнуудад анхаарлаа төвлөрүүлэхийн тулд шилжүүлэн байрлуулж магадгүй" гэж “The Wall Street Journal” сонины нийтлэлд дурджээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан