Өнөөдөр Өмнөговь аймагт "Ковид 19"-ийн эсрэг дархлаажуулалт албан ёсоор эхэллээ. Гашуун сухайт боомтод эхэлж байгаа "ковид 19"-ийн эсрэг вакцинжуулалтад тээврийн жолооч нар, хилийн байгууллагын алба хаагчид, эрүүл мэндийн салбарын эмч ажилчид эхний ээлжид хамрагдаж, БНХАУ-ын Синофарм эмийн үйлдвэрийн Веро Целл вакциныг хийлгэж байна.
Өмнөговь аймагт 13 мянган хүн тун вакциныг хийнэ. Дархлаажуулалт Гашуун сухайтын дархлаажуулалт Тайван зогсоолын шинээр ашиглалтад орсон эмнэлгийн байранд явагдаж байна.
Өдөртөө 500 иргэнийг дархлаажуулах юм байна.