ГАШУУНСУХАЙТАД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 9 ХҮН АМИА АЛДЖЭЭ


Өмнөговь аймгийн  Ханбогд сумын Хайрхан багийн нутагт орших Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар хүнд нөхцөлд байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Урд хөрш хилээ хааж, нүүрс авахаа зогсоосон тул жолооч нар урт дараалал үүсгэж,  гацаанд орсон  байсан ч асуудлыг салбарын яам болон Засгийн газар шийдвэрлэсэн.

Ер нь нүүрс тээвэрлэдэг жолооч нарын хувьд ар гэрээ тэжээх гэж халуунд халж хүйтэнд хөрч хэдэн өдөр хоног дугаарлаж, машиндаа унтаж, хоол цайгаа хийж иддэг талаар тэдний ар гэрийнхэн ярьдаг.

Хэдхэн хоногийн өмнө гэхэд нүүрс тээврийн том тэрэг жолооддог залуу машиндаа шатаж, улмаар түлэнхийн шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Нүүрс тээвэрлэлтэд явдаг жолооч нар осолд орох, архины хордлогод орж амиа алдах харамсалтай хэргүүд гардаг байна. Энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд зам тээврийн ослоор есөн хүн амиа алджээ. Харин нүүрс тээвэрлэж явах үедээ архины хордлогод орсон болон эрүүл мэндийн шалтгаанаар дөрвөн хүн амиа алдсан байна.

О.Гэрэл
Оллоо.mnскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан