Оросын залуу үеийнхний шаардлага “Путин зайл”

Ганцхан өдрийн дотор дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж болохыг сүүлийн хэдэн өдрийн жагсаал, үймээн бидэнд харууллаа. Аль улсад нь жинхэнэ ардчилал ноёлж, алинд нь дарангуйлсан, иргэдийнхээ эрх чөлөөг хаасан, харгис төр ноёрхож буйг АНУ болон ОХУ-д өрнөсөн жагсаал илчиллээ. ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальнийг баривчилсныг эсэргүүцсэн жагсаал тус улсад бямба гаригт эхэлсэн. Хэдэн мянган хүнийг хамарсан жагсаалыг хүчээр тараахын тулд цагдаа нар өчигдрийн байдлаар 3000 гаруй иргэнийг баривчилжээ.  “Ройтерс” агентлагийн мэдээлснээр 40 мянга гаруй хүн Москвад жагссанаас 1200-г нь баривчилсан байна. Толгой нь хагарсан, нүцгэн шахам эр болон залуухан эмэгтэйг ч хүчээр баривчлан, зарим жагсагчийг цагдаа нар бороохойгоор зодож буй эмгэнэлтэй дүр зургууд дэлхийн хэвлэлүүдээр хөврөв. Жагсаал эхлэхээс өмнө хатуу арга хэмжээ авахаа анхааруулж байсан Оросын эрх баригчид “амлалтаа” биелүүллээ.
 
Алексей Навальны эмчлүүлж байгаад энэ сарын 18-нд Германаас буцаж ирэхэд нь баривчилж,  30 хоног хорихоор болсон юм.  Өсвөр, залуу үеийнхнээс эхлээд ахмадууд хүртэл нэгдэн 100 гаруй хотод жагссан бөгөөд “Навальнийг чөлөөл” , “Путин зайл” гэсэн лоозон барьжээ. Энэ үеэр 53 настай жагсагч Сергей Радченко “Би айгаад дуугүй суухаас залхаж байна.   
 
Тиймээс өөрийнхөө болон Навальнийгийн төлөө бус хүүгийнхээ ирээдүйн төлөө жагсаж байна” хэмээн “BBC”-д ярьжээ. Навальнийгийн дэмжигчдийн бэлтгэсэн ерөнхийлөгч Путины эзэмшлийн далайн эрэг дээр орших тансаг ордны тухай бичлэгийг нь 65 сая гаруй хүн үзсэн нь жагсаалын хүрээг хамрахад нөлөөлсөн хэмээн ажиглагчид үзэж байна.
Англи болон АНУ-ын эрх баригчид тайван жагсагчдын эсрэг хүчирхийлэл ашигласныг буруутган, энэ үйлдлийг харгис хэмээж олон улсын хүний эрхийг дээдэлж жагсагчид болон Навальнийг суллахыг шаардлаа. Харин Европын холбооны Гадаад бодлогын нарийн бичгийн дарга Хосеп Боррел жагсаалын талаар тус хороо өнөөдөр хэлэлцэхийг мэдэгдээд байна. Тэрээр “Олныг хамарсан хууль бус баривчилгаа, хүч хэрэглэсэн үйлдэл болон утас, интернэтийн сүлжээг хаасанд би харамсаж байна” гэж ярилаа. ОХУ-ын иргэд олон жилийн дарангуйллын нийгмийг өөрчилж чадах эсэхийг нь дэлхий чих тавин хүлээж байна.
 
COVID-19: Нийлүүлэлтээс шалтгаалан Англи вакцины хоёр дахь тунг хойшлууллаа Цар тахлын эсрэг “Pfizer” вакцины хоёр дахь тунг тарих хугацааг 12 долоо хоногоор хойшлуулсан Английн шийдвэр маргаан дагууллаа. Тус улсын хувьд эрсдэлт бүлгийн иргэдээ вакцины эхний тунд хамруулаад байгаа билээ. Үүнээс 21 хоногийн дараа хоёр дахь тунг тарих байсан юм. Гэвч вакцины нийлүүлэлтээс шалтгаалан илүү олон хүнийг хамруулахын тулд хугацааг хойшлуухаар болжээ. Энэ талаар Английн эмийн холбооны доктор Чаанд Нагпаул  “Англи гэлтгүй дэлхийн олон орон COVID-19-ийн эсрэг вакцины хангамж гэсэн асуудалтай тулгарлаа. Улс бүр бүх хүн амаа халдвараас хамгаалахыг хүсч байна” гэж ярьжээ. Өнөөдрийн байдлаар таван сая гаруй англи хүн вакцины эхний тундаа хамрагдаад байна.
 
Б.ДолжинжавЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан