Шар хантаазтнууд дахин жагсчээ

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны Засгийн газрын бодлогыг эсэргүүцэгч “Шар хантаазтнууд” улс даяар 11 дэх долоо хоногтоо дараалан жагссан байна. Бямба гарагт Парис, зүүн нутгийн Тулуза болон бусад олон хотын гудамжинд жагсаал цуглаан өрнөжээ. Парисын жагсагчдын зарим нь Э.Макроныг огцрохыг уриалж байсан бол зарим нь аюулаас хамгаалах хүчний ажилтнуудтай мөргөлдөөн үүсгэжээ.
Харин Парисаас бусад хотын жагсагчид нийслэл хот болон бусад бүс нутагт эд хөрөнгийн ялгаа ихээхэн буйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан байна. Иргэдийнхээ санал гомдлыг сонсохын тулд Э.Макрон мужуудад очиж, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид болон оршин суугчидтай харилцан яриа өрнүүлж байгаа билээ. Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, энэ бямба гарагийн жагсаалд улс даяар 69 мянга гаруй хүн оролцсон нь өнгөрсөн долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар буурсан ажээ. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан