Францын эрх баригчид “шар хантаазтнуудад” буулт хийжээ


Францын эрх баригчид улс орныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж буйтай холбоотойгоор шатахууны татварыг нэмэгдүүлэх арга хэмжээг хагас жилээр хойшлуулжээ.
"Хүчирхийлэл зогсох ёстой. Бид Ерөнхийлөгч Эммануэль Макронтай хэлэлцэж ярилцсаны эцэст дараах шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан татварын арга хэмжээнүүдийг зургаан сарын хугацаатайгаар түр зогсоохоор болсон. Энэ асуудлыг бүх талтай хэлэлцэж зөвшилцөлгүйгээр шийдэхгүй” гэж Францын Засгийн газрын тэргүүн мэдэгдсэнийг тус улсын телевизийн сувгууд шууд дамжуулсан байна."Ямар ч татвар улс орны нэгдмэл байдлыг алдагдуулж чадахгүй" гэж тэрбээр цохон тэмдэглэжээ."Хөдөлгөөн өрнөснөөс хойш бидний нутаг нэгт дөрвөн хүн амиа алдлаа. Олон зуун иргэд, тэдний дотор эмх журам сахиулагчид гэмтэж бэртлээ” гэж Францын Ерөнхий сайд онцлон хэлсэн байна.Филипп мөн татварын тогтолцоог өөрчлөх асуудлаар үндэсний хэмжээнд мэтгэлцээн явуулна гэж мэдэгджээ. Мэтгэлцээнийг 12 дугаар сарын 15-наас гуравдугаар сарын 1-ний хооронд явуулах аж.
Хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулсан арга хэмжээнүүдийг дурдвал, шатахууны үнийг өсгөх, бензин болон дизель түлшинд ногдуулсан татварыг жишиж харьцуулах юм.Чухам шатахууны татварыг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өөрчлөх төлөвлөгөө нь улс орныг бүхэлд нь хамарсан эсэргүүцлийн ажиллагааг эхлүүлэх гол шалтгаан болжээ.Өнгөрсөн бямба гарагт Парис хотод болсон "шар хантаазтнуудын" жагсаал цуглааны үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, олныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн байна. Цагдаа нар 422 хүнийг баривчилжээ. Эмх замбараагүй байдлын үеэр 133 хүн гэмтэж бэртсэний 23 нь цагдаагийн ажилтнууд аж.скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан