
Тэднийг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг 20-ны өдөр Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газар хүлээн авсан бөгөөд тухайн өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон байна. Харин 25-ны өдөр дахин эрлийг эхлүүлж, Сэлэнгэ голын бетонон гүүр гэдэг газраас Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг 17:40 цагт олж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Талийгаачдыг олсон газар нь Хялгант тосгоны төвөөс зүүн зүгт 2 км-т оршдог аж. Өнөөдөр автомашиныг уснаас татан гаргах ажиллагааг зохион байгууллаа.