Алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхийх нь хүсэлтээр зогсоожээ


Налайх дүүргийн VI хороо “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болоод арав хонож, ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Иргэн сураггүй алга болсон дуудлагыг долоодугаар сарын 31-ний өдрийн  22:35 цагт ОБЕГ хүлээн авч эрэн хайх ажиллагааг эхлүүлж, дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллийн дагуу наймдугаар сарын 02-ны өдөр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байсан. Мөн наймдугаар сарын 5-ны өдөр ар гэрийнх нь дахин хүсэлт гаргаснаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн 2 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 2 автомашин, 10 морьтойгоор “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байсан ч ар гэрийнхнийх нь хүсэлтээр тус ажиллагааг зогсоосон байна. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан