Солонгост халдварын гуравдугаар давлагаа эхэлснийг анхааруулав


Б.ДОЛЖИНЖАВ
Солонгос улсад орон даяар коллежийн шалгалт арванхоёрдугаар сарын 3-нд эхлэх гэж байна. Гэтэл тус улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан хөл хорионы хоёрдугаар үе шат руу маргаашаас эхлэн шилжихээр боллоо. Сөүл хотод  сүүлийн таван өдөр 300 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн юм.
Тиймээс төрийн албан хаагч, олон нийттэй харилцах байгууллагын нийт ажилчдын гуравны нэг нь маргаашаас эхлэн гэрээсээ ажиллах юм байна.  Эрүүл мэндийн сайд Пак Нын Ху вирусын гуравдугаар давлагаа эхэлж буй тул олноор цугларахгүй байхыг анхаарууллаа.  Энэ давалгааг зогсоох арга нь хөл хорионы дэглэмийг сайтар сахих юм гэдгийг сануулсан юм.
Солонгосын хувьд хөл хорионы таван үе шаттай дэглэмийг хэрэгжүүлж байгаа. Хоёрдугаар шатанд 100-аас олон хүн нэг дор цугларахгүй, шөнийн клуб, тоглоомын газар гэсэн өндөр эрсдэлтэй газрууд ажиллахгүй.  Харин зоогийн газрууд 21:00 цаг хүртэл зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Үйлчлүүлэгч хоол захиалаад авч явна уу гэхээс сууж идэхгүй гэсэн дүрэм үйлчилнэ.
Эх сурвалж:Yonhap             
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан