Индонезийн тосгонд сайн дурын “сүнснүүд” хөл хорионы дэглэм сахиулдаг болжээ

Индонезийн Жава арлын Кепух тосгоны гудамж, талбайд сүүлийн үед шөнийн цагаар сүнснүүд үзэгдэх болсон байна. Гэхдээ энэ нь коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилготой хөл хорионы дэглэмийг сахиулж, иргэдийг гэрээс нь гаргахгүй байх арга юм байна. Тосгоны захиргаа мухар сүсэгтэй оршин суугчдаа гэрт нь байлгахын тулд сайн дурын “сүнснүүд”-ийг хөлслөн ажиллуулах болжээ.
Индонезийн үлгэр домогт нас барсан хүний дэлхийд хоргодсон сүнс нь цагаан даавуунд ороогдсон бие, цонхигор царай, хөхөрсөн нүдтэй дүрслэгддэг байна.
Ийм “сүнснүүд” гэнэт гарч ирж, хүмүүсийг айлгаж цочоох болсноор дэглэм зөрчиж, гэрээсээ гарах явдал багассан гэнэ. 
Индонез улсын батлагдсан халдварын тоо ба нас барсан өвчтөний тооны харьцаа нь Ази тивд Хятадын дараа орох хэмжээнд байгаа. Гэхдээ ерөнхийлөгч Жоко Видодо үндэсний хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоохоос татгалзаж, оронд нь олон нийтээс өөрийгөө тусгаарлах, ариун цэвэр сахих аргуудыг илүүд үзэж байна.
Зарим хот суурингууд нь Кепух тосгон шиг зөвхөн өөртөө үйлчлэх хөл хорионы дэглэм тогтоож, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж эхлээд байгаа юм. Ням гарагийн байдлаар Индонез улсад коронавирусийн халдварын нийт 4,241 тохиолдол бүртгэгдэж, 373 өвчтөн нас баржээ.

Э.Сэмүүн 
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан