Эрх баригчид авлигатай тэмцэх шаардлагын талаар их ярьдаг ч бодит байдал дээрхи үйл хэрэг нь авлигатай тэмцэж буй дүр үзүүлэх байдлаар хязгаарлагдаж байна хэмээн Транспарэнси интернэшнл байгууллагын Орос дахь салбараас зохион байгуулсан судалгаанд дурьджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар авлигатай бодитоор тэмцэхэд саад болж байгаа зүйл бол засаглалын эрх мэдэл тогтонги байгаа болон улс төрийн хүсэл эрмэлзэл байхгүй байгаа нөхцөл байдал юм.
Лобби хийх тухай хуулийг 30 гаруй жил, төрийн албан хаагчдын хууль бусаар баяжих асуудлыг хуульчлах, авлигыг мэдээлэх тухай хуулийн төсөл зэргийг 14 жил ярьж байна.
Владир Путиныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хаших цаг хугацаанд тус улс Транспарэнси интернэшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар 82 дугаар байраас 137 дугаар байр хүртэл буурч Ливан, Кени зэрэг улстай ижил түвшинд байна.
Авлигатай тэмцэх санаачлагууд хэрхэн бүтэлгүйтэж байгааг судалгааны тайланд дурьджээ. Тухайлбал 2013 онд Путин оросын эдийн засгийг оффшор бүсээс гаргах асуудлыг хөндөж байсан. Гэтэл цар тахлын үед төрийн дэмжлэг шаардлагатай байгаа аж ахуйн нэгжийн жагсаалтад оффшор бүтэцтэй холбоотой хэд хэдэн аж ахуйн нэгж багтсан байна. Үүнээс гадна Төрийн дум 4 дүгээр сард 12 хоногийн дотор аж үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүн экспортлогч оффшор компаниудад төдийгүй бусад бараа нийлүүлэгч компаниудад төрөөс батлан даалт гаргах талаар нэмэлт, өөрчлөлтийг баталсан байна.
ОХУ нь 2007 онд Европын Зөвлөлийн Авлигын эсрэг орнуудын бүлэгт элссэн бөгөөд энэхүү байгууллагаас шүүхийг хахуульдах, нөлөөллийг урвуулан ашиглахад хариуцлага тооцохыг уриалсан билээ. Гэтэл энэ асуудлаар холбогдох хуулиудын төслийг Төрийн Думд оруулсан байснаа буцаан татан авсан байна.
ОХУ нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хоёр зүйлийг өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Эдгээр нь төрийн албан хаагчийн хууль бусаар баяжих асуудал болон авлигыг мэдээлэгчийг хамгаалах асуудлууд юм.
Лобби хийх тухай хуулийн хувьд Думын авлигын эсрэг хорооны гишүүн Николай Езерский хэлэхдээ “Бүх асуудлыг урьдчилан харж чадахгүй байна. Хуулийн төслийг боловсруулах гэж хэд хэдэн удаа оролдсон ч тодорхой томьёолол дээр мухардалд ордог. Ер нь энэ хуулийн талаар ярих манай хувьд эрт байгаа бөгөөд хэрэв ийм хууль батлагдвал том бизнесийн төлөөлөл орон нутгийн хуралд орж ирэн өөсрдийн аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах гэж оролдоно. Энэ нь лобби бус авлига болно” гэжээ.
Кремль авлигын эсрэг үйл ажиллагааг удирдах газрыг 2013 онд байгуулсан боловч үр дүн гарахгүй байгаа нь улс төрийн бодит хүсэл эрмэлзэлгүй байгааг харуулж байна. Дараа нь батлан хамгаалах салбар дахь авлигын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсан боловч эсрэгээрээ уг салбар дахь ил тод байдал буурсан. Орон нутгийн хурлын төлөөлөгчдаас хөрөнгө, орлогоо худал мэдүүлэх болон дутуу хагас мэдүүлэх явдалд хүлээлгэх хариуцлагыг зөөлрүүлсэн. Ер нь улс төрийн өрсөлдөөн, шударга сонгуульгүйгээр төрийн удирдлагын үйл ажиллагааны хэвийн түвшний талаар ярих шаардлагагүй хэмээн Траспарэнси интренэшнлийн ОХУ дахь салбарын тэргүүн Илья Шуманов мэдэгдэв.
Путины засаглалын үед гарсан зарим нэг өөрчлөлтийг дурьдахгүй байж болохгүй. Эдгээр нь ашиг сонирхлын тухай хууль, төрийн албан хаагчид болон парламентын гишүүд хөрөнгө, орлогоо мэдүүлэх болсон, мөн төрийн худалдан авалтын цахим хуудсанд тендерийн талаар мэдээлэх болсон зэрэг юм.

Эх сурвалж: pasmi.ru