“Шилэн” Цогоогийн ээлжит “шилэн” шалгалт эхэлжээ

 
Хэрэв мартаагүй бол улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавихад зориулагдсан Шилэн дансны хууль гэж бий. Энэ хууль батлагдсан даруйдаа олон нийтэд таалагдаж, олон “но”-тойд дарамт болов.
Гэвч Монголын хууль гурав хоног гэдэг жишгээс мөн л хазайсангүй, энэ хууль мартагдах шахжээ.
Тэгвэл цахим хэрэглэгчдээс “Шилэн” гэх тодотголыг нэлээд дуулиантайгаар хүртсэн сэтгүүлч Б.Цогтгэрэл эргэн ирж, төрийн байгууллагуудын шилэн дансыг шалгаж, “шилэн” шаардлага хүргэж эхэлжээ. Тэрээр толгой дараалан байгууллагуудыг цохон дурьдаж, загатнасан газар маажих шиг болж байна. Яам, агентлагийн удирдлагууд захаасаа дансаа “шил”-лэх хугацаатай үүрэг авч, хэрэв эс биелүүлвээс АТГ-т шалгуулна гэсэн хатуу үгээр хатгуулж суугаа аж. Энэ шаардлага нь Шилэн дансны хуулийн 9-р зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 88-р зарлигийн дагуу бөгөөд хэрэв хүсвэл аудитын шалгалт оруулж, улмаар иргэн, хуулийн этгээдийн татвар төлөгчийн эрх зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах боломжтой.
Шилэн Цогоо дан ганц данс шалгаад зогсохгүй төрийн албадын вэб сайтуудад хүртэл хяналт тавьж, алдаа оноог нь шүүж байгаа бололтой.
Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд ямар байгууллага вэ гэдгээс хамаарч хөндлөнгийн хяналтыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал, төрийн аудитын байгууллага хяналт тавина. Мөн та ч хяналт тавих эрхтэй.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан