Пакистанд бурхныг доромжилсон хэргээр шүүгдэж байсан хүнийг шүүхийн танхимд буудан хороожээ


Өчигдөр Пакистан улсын баруун хойд Пешавар хотын шүүхийн танхимд аллага гарсан байна.
Тухайн үед исламын шашны Ахмади урсгалыг шүтэгч Тахир Насимыг Аллахыг доромжилсон хэргээр шүүж байжээ.
Ахмади урсгалыг Пакистанд дөрвөн сая орчим хүн дагадаг. Энэ урсгалыг үүсгэн байгуулсан Гулам Ахмадиг дагагчид нь гэгээнтэнд өргөмжилдөг юм.
Гэвч исламын шашны үндсэн номлолд Мухамедаас өөр гэгээнтэн байхгүй гэж үздэг ажээ. Пакистан улс 1974 онд Ахмади урсгалыг Исламын шашин биш гэж зарлаж байв.
Өөрийгөө гэгээнтэнд өргөмжилсөн Тахир Насимыг ийм шалтгаанаар шүүж байсан юм. Гэтэл шүүхийн танхимд нууцаар галт зэвсэг авч орсон Халид Хан гэгч түүнийг буудан хороосон байна. Тэр дороо баривчлагдсан Халид Хан өөрт нь гэгээн Мухаммед буруу номтныг алах даалгавар өгсөн гэж мэдүүлжээ.
Пакистан улсад мөрдөгддөг бурхныг доромжлохын эсрэг хуулийг зөрчсөн хүн шууд цаазын ял сонсдог. Гэхдээ цаазын ялыг ихэвчлэн уурлаж бухимдсан шашны хэт үзэлтнүүд өөрсдөө гүйцэтгэдэг байна.
Тухайлбал бурхныг доромжилсон хэрэгт буруутгагдсан загалмайн шашинт эмэгтэй Асиа Бибиг өмгөөлсөн Пунжаб мужийн захирагч 2011 онд өөрийн бие хамгаалагчийн гарт алагдаж байв.
Биби цаазын ялтай найман жил шоронд хоригдсоны эцэст гадаад орнуудын шахалтаар суллагдаж, өнгөрсөн онд гэр бүлийн хамт Канад руу цагаачилсан юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Пакистаны нэгэн их сургуулийн профессор Исламын эсрэг үзэл сурталчилсан хэргээр цаазын ял сонсжээ. Одоо профессорын өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Associated Press
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан