БНХАУ-ын эмч, албан тушаалтнуудын багийн хийж буй энэхүү айлчлал нь Хойд Солонгосын удирдагчийн эрүүл мэндийн талаарх зөрчилтэй мэдээллүүд гарч байгаатай холбоотой аж. Ройтерс агентлагийн мэдээлсэнээр Хятадын Коммунист намын Олон улсын харилцаа холбооны газрын ахлах гишүүнээр ахлуулсан төлөөлөгчид Пүрэв гарагт Бээжингээс Хойд Солонгос руу явсан гэжээ. Тус хэлтэс нь хөрш зэргэлдээ БНАСАУ-тай харилцдаг Хятадын гол байгууллага юм.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 4-р сарын 12-нд баруун бүсэд байрлах Агаарын болон нисэх хүчний эсрэг дивизийн дайралтад оролцсон онгоцны бүлэгт зочлосоноос хойш олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй юм.
Тус улсын үүсгэн байгуулагч удирдагч Ким Ир Сен мэндэлсний ойд зориулсан Пхеньян дахь Наран Кумсусан ордонд 15-нд болсон цэцэгсийн хүндэтгэлийн ёслолын үеэр бага Ким оролцоогүй нь олон улсын анхаарлыг татаж, хар дагуулж эхэлсэн юм. АНУ, Япон, БНСУ, ОХУ зэрэг томоохон улсууд түүний талаар тагнуулын мэдээлэл цуглуулж эхэлжээ. БНХАУ-ын эмч, албан тушаалтнуудын багийн айлчлалыг дэлхийн улсууд анхааралтай ажиглаж байна.