Коронавирусээс үүдэн Корона шар айраг 170 сая ам.долларын алдагдал хүлээжээ

Корона шар айргийг үйлдвэрлэгч "Anheuser-Busch InBev" компани коронавирусийн халдварын тархалтаас үүдэн 170 сая ам.долларын алдагдал хүлээснээ зарлалаа.
"COVID-19" тархалтын улмаас орлогын хэмжээ буурч, оны эхний хагасын орлогын хэмжээ 10 хувиар буурчээ. Мөн олон оронд бар, цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлаж, дэлгүүрт согтууруулах ундаа худалдах цагийг багасгаж байгаа нь мөн гол шалтгаан болж байна. 
Хайлтын хэсэгт мөн "Корона шар айргийн вирус" гэх үг ихээр харагдах болсон нь хүмүүсийн дунд тус шар айргийг худалдан авахгүй байх шалтгаануудын нэг болжээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан