ЖИЛИЙН БОРЛУУЛАЛТ НЬ 272 АМ.ДОЛЛАРТ ХҮРСЭН ЯПОНЫ АНХНЫ КОМПАНИ “TOYOTA” БОЛЖЭЭ


Автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани жилийн хугацаанд борлуулалтын хэмжээ нь 30 их наяд иенд хүрсэн Японы анхны компани болсныг тус корпорацын 2018 оны санхүүгийн жилийн /2019 оны гуравдугаар сарын 31-нд дууссан/ тайлан мэдээ харуулжээ.
“Toyota” компанийн автомашины борлуулалтын хэмжээ жилийн хугацаанд 2.9 хувиар өсөж, 30.23 их наяд иен буюу 272 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн санхүүгийн жилд тус компани 10.6 сая автомашин худалдсан нь 2017 оныхоос 1.6 хувиар өссөн үзүүлэлт аж. 2019 оны санхүүгийн жилд мөн цэвэр ашиг нь 19.5 хувиар өсөж, 2.25 их наяд иен буюу 20 орчим тэрбум ам.долларт хүрнэ гэж урьдчилан таамаглажээ.
Харин өнгөрсөн санхүүгийн жилд “Toyota” компани 1.8 их наяд иенийн /16.3 орчим тэрбум/ орлого олсон нь 24.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Орлого ийнхүү буурсан нь хөрөнгө оруулалтын алдагдал, хувьцааны ханш унасантай холбоотой байна.
24news.mnскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан