Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

Америкийн The National Interest сэтгүүл хүн төрөлхтнийг устгаж чадах эсвэл түүний мөхлийг ойртуулах хүчин чадалтай таван том шумбагч онгоцыг нэрлэв. Сэтгүүлийн жагсаалтад Оросын 955А төслийн "Борей-А", 667БДРМ төслийн "Дельфин", 885М төслийн "Ясень" гэх гурван шумбадаг хөлөг багтжээ. Тэдгээрийг баллистик пуужинтай, хамгийн дуу чимээ багатай шумбадаг онгоц хэмээн тодотголоо. Цөмийн шумбагч хөлгүүд  нь Р-30 "Булава", Р-29РМУ2 "Синева" ба  "Калибр" цогцолборын ЗМ-14 нэртэй баллистик пуужингуудаар тоноглогдсон аж.
Мэргэжилтнүүдийн үнэлснээр, шумбагч онгоцууд АНУ-ын зүүн эргээс 2000 км-ын алсад байгаад Их нууруудын сав газарт цохилт өгч чадалтай.
Харин Америкийн шумбагч хөлгүүдээс одоо зэвсэглэлд байгаа онгоцыг онцолжээ. "Ohio" шумбадаг хөлөг нь 30 минутын дотор хотын дайтай 288 байг "Трайдент" системийн баллистик пуужингуудаар цацраг идэвхит үнс болгох чадвартай гэнэ. Жагсаалтад багтсан "Columbia" шумбадаг онгоц энэ онд зэвсэглэлд орно. 2016 оноос хойш "Ohio" ангиллын есөн шумбагч Номхон далайд, өөр таван хөлөг Атлантын далайд байрлаж байна.

Ш.Самбуу
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан