НАСА агентлагийн судлаачид Гринландын мөсөн доор хүйтэн дайны үеийн хаягдсан цэргийн бааз илрүүлжээ.
Тус агентлагийн эрдэмтэд “Gulfstream III” судалгааны аппарат нь Гринландын мөсөн доор 30 м гүнд хүний гараар бүтээсэн байгууламжийн ул мөр илрүүлсэнд гайхаж, анхандаа юу болохыг нь ойлгоогүй байна. Олон тооны хонгил бүхий “Camp Century” цэргийн баазыг 1959 онд байгуулсан байна. Байгууламжийг барилгын технологи турших, Хойд туйлд эрдэм шинжилгээний судалгаа хийхэд албан ёсоор ашигладаг байжээ. Харин хүйтэн дайны үед эл байгууламж Хойд туйлын бүсээс цөмийн пуужин харвах боломжийг судлах зорилго бүхий өндөр нууцын зэрэглэлтэй объект байжээ. Цөмийн реактораар ажилладаг тус бааз 200 цэрэг багтаах хүчин чадалтай. 1967 онд АНУ цөмийн пуужингийн хөтөлбөрөө хаасны дараа тус объект хаягдсан байна.