МОСКВА. /TASS/.Оросууд Ерөнхийлөгч Владимир Путинийг оны улс төрч хэмээн үзэж байгааг Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгад оролцогчдын 46 хувь нь Владимир Путинийг оны улс төрчөөр сонгосон бол Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг 15 хувь, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг 10 хувь, Ерөнхий сайд Дмирий Медведевийг 6 хувь нь тус бүр сонгожээ.
Тамирчдыг үнэлсэн жагсаалтад холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов, уран гулгалтын тамирчин Алина Загитова, Евгения Медведева, хөлбөмбөгчин Артем Зюба нар эхний байруудыг эзэлсэн байна.
Жүжигчдийн хувьд Александр Петров, Константин Хабенский, Алиса Фрейндлих, Владимир Машков, Сергей Безруков нар тэргүүлжээ.
Монцамэ агентлаг