Сергей Рябков: ОХУ “С-400” пуужингийн систем нийлүүлэх гэрээгээ биелүүлнэ


Энэтхэгт “С-400” пуужингийн систем нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ ОХУ биелүүлнэ гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Шинэ-Дели хотод болдог “Райсина Диалог - 2019” олон улсын бага хурлын хүрээнд болсон Олон улсын оюуны мэтгэлцээний “Валдай” клубийн уулзалтын үеэр мэдэгджээ.

“АНУ ямар шийдвэр гаргаснаас үл хамааран бид уг гэрээний техникийн гэлтгүй санхүүгийн асуудлыг зохицуулах чадвартай” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдав.

Түүний мэдээлснээр, Өрнөдийн орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авсан хэдий ч тус улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хумигдаагүй, харин ч өргөжин тэлсэн байна. Үүний зэрэгцээ АНУ буруу шийдвэр гаргавал ОХУ болон бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй орнуудад харагдах өөрийн дүр зургаа харлуулах юм гэж тэрбээр нэмж хэлжээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 5-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Энэтхэгт айлчлах үеэр хоёр улс “С-400” пуужингийн систем нийлүүлэх гэрээг байгуулсан билээ. Уг гэрээний хүрээнд Энэтхэг улс “С-400” пуужингийн системийн таван багцыг /5 тэрбум ам.долларын үнэ бүхий/ хүлээн авах юм.

Цэргийн эх сурвалжуудын мэдээлснээр, пуужингийн системийн эхний багц 2020 оны намар Энэтхэгт хүрэх ажээ.

ШИНЭ-ДЕЛИ. /ТАСС/.
МОНЦАМЭскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан