Дүйнгэ нь гарав уу, дүрд тоглов уу


Хэдэн жилийн өмнө дөө.  Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д осолд ороод тун тааруухан байна гэх мэдээлэл цацагдаж байв. Өдгөө түүнийг бурантаглуулсан тэмээ аятай байгааг хүмүүс нөгөө осолтой холбон “Ослоос хойш мань хүн үе үе тодорхой хугацаагаар саатаад дүйнгэтээд байдаг болчихсон” гэж ярих нь ч бий.
Үүнийг нь батлах шиг УИХ-ын дарга тэрбээр гэнэт юу болов гэмээр аашилж  “Монголбанкны ерөнхийлөгч  Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хоёрт хариуцлага тооцно” гэв. Энэ нь ангийнх нь нөхдийн гайхширлыг төрүүлээд зогсохгүй 76-аас гадна ч “Юу болов гэсэн” эргэлзээг төрүүлэв. Үнэн чанартаа бол өөрийнх нь шууд хариуцан ажилладаг хоёр субъект гэж байгаа. Гэтэл гэнэт сэрсэн энэ үйлдэл нь олныг алмайруулж ихэнхийнх нь дургүйг хүгэж, нөгөө ЖДҮ-чдийг ч сандаргасан. Уг нь ЖДҮ-чдэд сандраад байх зүйлгүй ч  авсан хүн 10 тамтай, гэмт хүн гэлбэлздэгийн үлгэрээр тэр л дээ...
Үнэндээ одоо МАН-ынханд суудлаа сольж, биесээ огцруулж гүйгээд байх хугацаа байхгүй.  Учир нь хагас жил хүрэхтэй үгүйтэй л оршин тогтноно.
Эх сурвалжийн өгүүлж байгаагаар “Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхныг солих шалтгаан нь эртнээс яригдсан бөгөөд сонгуульд зориулж мөнгө хэвлэхийг санал болгосон гэх бор шувууд аль эрт жиргээд эхэлсэн. Харин Н.Баяртсайхан ерөнхийлөгч үүнийг нь үл зөвшөөрсөн учир “Саарал жагсаалт”-аар ийнхүү шалтагласан” гэх.
Тэгэхлээр 2020 онд МАН-ыг ялуулах мөнгөний машиныг  Монголбанкинд суурилуулах шаардлага  байна гэж харагдаж буй юм.
Товчхондоо бол, УИХ-ын даргын дүйнгэ нь гарсан, дүрд ч тоглосон гэх гээд байгаа юм.
Дэлхийд шившгээ дэлгээд байгаа Үндсэн хуулийн Цэцийн дарга, шар сэмжилсэн өвгөнийг өмөөрч өөрөө бас шившиг болж байгааг нь харахаар дүйнгэ нь арилаагүй ч юм шиг. Ирэх сонгуулийг мөнгөний нүдээр харж байгааг бодохоор дүйнгэ нь гарчихаад “сэргэлэн”-тэж байгаа ч юм шиг дүр зураг ойрын хэдэн өдрүүдэд харагдлаа. Орж гарч байгаа энэ дүр зургийг нь харахад “дүйнгэ нь ч гарч, дүрд ч тоглож” байна УИХ-ын дарга Г.Занданшатар.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан