Ялагдсан мулгуу монгол


Өвөл болохоор утааг бүгд хахаж цацан ярьж эхлэнэ. Дулаархаар таг мартана. Дараа жил нь утааны хор улам бүр нэмэгдэнэ. Бид ялагдсан.
Хэдэн сарын өмнө бензин дизелийн үнэ нэмэгдсэн. Бид шуугисан. Тэгээд мартсан. Үнэ өссөн. Бид ялагдсан.
Хэдэн сарын өмнө автомашины татвар нэмэгдсэн. Бид шуугисан. Тэгээд мартсан. Үнэ өссөн. Бид ялагдсан.
Нэг жилийн өмнө хотын төв замд баруун эргүүлэхгүй гэсэн. Бид шуугисан. Тэгээд мартсан. Шийдвэр нь буцсан ч Төр хохирсон. Бид ялагдсан.
АСEМ-аас хүртэл хулгайн олон "Тэрбумтан төрсөн". Монгол үнэхээр гэмт хэрэгтэн, хулгайчдад ээлтэй дэлхийн номер 1 орон юм гэж бичигдсэн. Иргэд ойлгож байгаа нь мэдэгдэхгүй, огт тоохгүй ангайгаад л хоцорсон. Хэнийг ч баривчлаж шалгаагүй. Бид ялагдсан.
Орон сууцны зээл зогссон. Бид шуугисан. Тэгээд мартсан. Тэр чигтээ нам гүм болсон. Бид ялагдсан.
Офшорчин, урвагчид, авлигачид, эрүүдэн шүүгчид, улсын хөрөнгийг дээрэмдэгчид С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Хурц, Д.Эрдэнэбилэг нарыг баривчилсан. Хэдэн хоног саатуулсан болоод гаргасан. Бүгдээрээ нийлж тэмээчин эмэгтэйн ахуйг хэрүүлийг улс даяараа хэлэлцсэн. Гэтэл луйварчдыг суллахад харин хэн ч дуу гараагүй. Бид ялагдсан.
Олон хүүхэд ар араасаа нийтийн хариуцлаггүй байдлаас болж амь үрэгдэв. Бид хоёр хоног хэсэг шуугисан. Мартана. Бид ялагдана.
Одоо дахиад бензин дизелийн үнэ дахин нэмэгдлээ. Бүгд дуугай байна. Тэгээд мартана. Бид ялагдана.
Дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Бид дор дороо үглэнэ. Тэгээд мартана. Бид ялагдана.
Хонгилын шүүгч нарыг огцруулах хамгийн чухал тэмцэл ид өрнөж байна. Хэн ч тоогоогүй. Нийтээрээ pray4 гээд нэг нэгнээ сармагчин шиг дуурайсан. Дараа нь бүгд уйдсан.
Өөрийг нь өрлөх гээд хутга билүүдэн суугаа эзнээ буянтны нүдээр хардаг хонь лугаа сэтгэлгээтэй бидний цөөхөн мунхаг монголчууд.
Бид яагаад хонь шиг, бид яагаад тэмээ шиг, яагаад үхэр мэт мал шиг хүлцэнгүй гөлийж огт тэмцэдгүй юм бэ? Ядаж ямаа шиг орилж чарладаггүй юм вэ?
Эх сурвалж: DMNN Korea
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан