Дубайд хамгийн том алсыг харагч босож байна


Дубай ирэх жилд дэлхийн хамгийн том алсыг харагчийг нээнэ. Энэ тухай Gulf News хэвлэлд мэдээлжээ.Expo 2020 дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн өмнө анхны үзэгчид нь Ain Dubai гэх дэлхийн хамгийн том алсын харагчид суудлаа эзэлсэн байх юм. Тэд Дубайг 250 метрийн өндрөөс тольдоно.Алсын харагчийн дугуйн голоос зах хүртэлх хигээс бүрийн урт нь хөлбөмбөгийн талбайгаас том . Дугуйн ободын  жин нь Airbus A380s маркийн 16 онгоцны нийлбэр жинтэй тэнцэнэ.Тэрчлэн Ain Dubai  цагирагийг босгоход Эйфелийн цамхгаас 25 хувиар их ган төмөр хэрэглэж байна.
Дубайд хамгийн том алсыг харагч босож байна
Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр алсыг харагч нь Лас-Вегасын High Roller бөгөөд түүний өндөр нь 167 метр. Сингапурын  Singapore Flyer цагираг түүнээс дөнгөж хоёр метрээр бага. Дараалаад Хятадын “Наньчаны од” (160 метр), “Лондоны нүд” (135 метр) орж байна. 
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Дарангуйлалд буй АН