Асо галт уул оргилж эхэлжээ


Японы Кюшю арлын Кумамото мужийн баруун өмнөд хэсэгт оршдог Асо галт уул дахин оргилж эхэлсэн тухай тус улсын Цаг уурын газар мэдээллээ.
Асо галт уул энэ долоо хоногт хоёр дахь удаагаа оргилж байгаа нь энэ аж. Галт уулын бүсэд ойртохгүй байхыг орон нутгийн эрх баригчид нутгийн иргэдэд уриалжээ.
Галт уул оргилсны улмаас энэ галт ууланд хамгийн ойр байрлалтай Кумамотогийн нисэх буудлын үйл ажиллагаанд саатал гарсан эсэх талаар одоогоор мэдээлээгүй байна.
Асо нь дэлхийн хамгийн том галт уулуудын нэг юм. 1592 метр өндөр уг галт уул нь идэвхтэй галт уулд тооцогддог бөгөөд янз бүрийн хүчтэй дэлбэрэлт тогтмол бүртгэгддэг аж.скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан