Н.Баяртсайханыг муу ажиллаж байна гэхээр харин тэр өөрөө “Би мундаг” гэх нь гайхалтай


Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлаа муу хийж байгаа талаар сүүлийн үед олон хүн шүүмжилж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт илгээсэн.  Гэвч одоогоор энэ саналыг хэрхэн хүлээн авч, яаж шийдэх нь бүрхэг хэвээрээ байна. Н.Баяртсайхан харин УИХ-ын даргаасаа өрсөөд хэвлэлээр дамжуулан “Би сайн ажиллаж байгаа” гэв. Хэр баргийн хүн дур зоргоороо өөрийгөө ингэж шууд тодорхойлж чаддаггүй л дээ. Адаглаад бусдаас ичиж зовох гэж нэг юм хэн хүний ёс жудгийн мухарт байж байдаг хойно доо. Тэгээд ч “Чи муу ажиллаж байна” гэхээр сөргүүлээд үгүй шүү би мундаг гээд байгаа хүнийг соёлтойхон газарт бол огтоос тоодоггүй  юм билээ. Яагаад гэхээр ийм хүнийг тэдний ихэнх нь “эрүүл бус” гэж үздэг. 
Н.Баяртсайханы  хувьд Монгол банкыг толгойлох болсноос хойш ноён доллар тэнгэр өөд улам мацсаар байгаа билээ. Төгрөгийн сулралтай бол ярих ч юм алга. Санхүүгийн мэргэжилтэй мэргэжилгүй үүний хор уршигийг хүмүүс өөрсдийнхөө бор гэрт орж ирж буй амь зуулгын гурил, будаа, мах, талх гэх мэт тоотойхон хэдэн юмаар өлхөн багцаалж орхино. Арай томоор, Монгол банкны тухай хууль сөхөж ярих юм бол Монгол банкны үндсэн зорилт нь  үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангана” гэсэн байгаа. Харамсалтай нь Н.Баяртсайхан энэ үүрэг, зоорилтоо хангаж чадсангүй. Өнөөдөр төгрөгийн доллартай харьцах Монгол банкны нэрлэсэн дундаж ханш 9.9 хувиар суларчихаад байна. 
Ер нь шулуухан хэлэхэд  мань эр банкны салбарын тогтвортой байдлыг бараг бүхэлд нь тавиад туучихжээ. Төв банк нь үнэт цаасныхаа хүүд жилд ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкууддаа төлж байна. Өөрөөр хэлбэл, иймэрхүү замаар өр нэмэгдээд байгаа юм. Энэ оны эхний улирлын байдлаас харахад банкны салбарын нийт чанаргүй зээл 1.9 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 633.4 төгрөгөөр өссөн байна. Мөн нийт зээлийн 20 орчим хувийг муу зээл эзэлж байгаа ажээ. Энэ их ноцтой үзүүлэлт бөгөөд үүнийг олон улсын хэмжээнд банкны салбарын хямрал гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Н.Баяртсайхан анхнаасаа л маш муу ажиллаж ирсэн гэсэн үг. 
Н.Баяртсайханы муу ажиллаж байгааг нотлох өөр олон баримт сүүлийн үед ил болж байна. Тэрбээр банкны бүтэц, орон тоог хоёр зуу гаруй хүнээс нэмэгдүүлсэн нь халаасны хүмүүсээ мэргэжил харгалзахгүйгээр ажилтай болгох гэсэн мугуйд санаа байсан бололтой. 2016 оноос хойш тэнд ажилд орсон хүмүүсийн ихэнх нь түүний ах дүү, төрөл төрөгсдийнхнөөс гадна Увс нутгийнхан нь ажээ. Тухайлбал, эхнэрийнхээ дүү Батмөнх гэгчийг Лондон дахь төлөөлөгчийн газарт томилсон байна. Мөн авга ахынх нь хүү Монгол банканд мэргэжилтэн болсон бөгөөд төрсөн эгч болон нагац эгчийнх нь охид бас  л тус банканд мэргэжилтнээр оржээ. Түүнчлэн Монгол банкны Тамгын газарт танил талын тавиулуудаас гадна хамаатных нь хоёр эмэгтэй шинээр томилогдсон байх жишээтэй. За, тэгээд цаашаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, сайд асан Л.Гантөмөр мэтийн хүмүүсийн нэр заан тулгаж өгсөн хэд хэдэн хүн тус банкнаас хоол хороогоод сууж байгаа аж. Энэ бүгдээс харахад Н.Баяртсайханыг сайн ажиллаж байгаа гэх магтаалын үг ямарч мулгуу хүнийн амнаас гарахгүй нь тов тодорхой юм. Иймд түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж, төгрөгийн ханшаа өөд татахгүй бол монголчууд цугаараа туйлдаж дуусах нь ээ.
Шуурхай
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан