М.Энхболдын охин Э.Хуланг ажлаас нь халаагүй, намын үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй гэв

Өчигдөр нэр бүхий хэвлэлүүдээр “УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Э.Хуланг ажлаас нь халж, МАН-аас шахаж эхэлжээ” гэх мэдээлэл гарсан.
Тус мэдээлэлд, М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлсөн нь МАН-ын одоогийн удирдлагуудад хангалтгүй санагдаж охин Э.Хуланг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргын үүрэгт ажлаас нь халсан. Цаашлаад МАН дахь сонгуульт ажлуудаас нь /Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн/ чөлөөлөхөөр болсон бөгөөд М.Хуланг МАН-аас шахаж гаргах чиглэлтэй ажиллаж байна гэж дурдагдсан байв.
Харин Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий энэ талаар хэлэхдээ “Дэд дарга ажлаа хэвийн хийж гүйцэтгэж байгаа. Ажлаасаа чөлөөлөгдөөгүй” гэх хариултыг өглөө. МАН-ын нөлөө бүхий албан тушаалтны мэдэгдэж буйгаар Энхболдын Хуланг намаас шахах эсвэл намын үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөх гэсэн зүйлгүй. Огт тийм зүйл яригдаагүй гэв.
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан