Ц.Элбэгдоржийн хонгилын шүүгч, прокурорууд нас барсан хүнд ял ногдуулж байсан гашуун түүх

Өнгөрсөн оны сүүлээр “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд Ерөнхийлөгч асан Ц,Элбэгдорж, Ерөнхий Прокурор асан, Хууль зүйн сайд асан, Хууль цаазын тэргүүн зөвлөх асан Д.Дорлигжав нарыг гэм зэмгүй бизнесменүүдийг хэрхэн дарамталж олон зуун сая төгрөг авч байсан тухай мэдээллийг ил болгож тэдний нүүрний арьсыг хуу татаж олны анхаарлын төвд оруулсан. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн баасан гарагт С.Зоригийг хөнөөсөн хэргийг зохиомлоор илрүүлсэн болохыг баталсан 26 минутын бичлэг ил болж хуулийнханы үнэн нүүр царайг ил болголлоо.
Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд хууль хүчнийхэн шударга ёсыг булшилж олон гэм нүгэл үйлдэж байсан удаатай. Тодруулбал, хонгилынхон 2014 онд бизнесмен Х.Анхбаяр, Газрын тосны дарга агсан Д.Амарсайхан нарыг хилс хэрэгт гүтгэн, авлигын хэргээр яллаж байсан. Ингэхдээ Д.Амарсайхан агсныг яллагдагчаар татсан тогтоол үйлдэлгүй, яллагдагчаар байцаан цагдан хорьж, нас барсаных нь дараа шүүх хурлыг нь хийж гэм буруутайд тооцож байсан юм. Ямартай ч амьгүй албатуудын дүрд хувирсан байцаагч, прокурор, анхан болон даваж заалдах шатны шүүгчид Д.Амарсайхан агсныг яллан гэм буруутайд тооцон, алх цохиж байсан бол Улсын Дээд шүүхийн шүүгчид талийгаачийг цагаатгалгүй хэргийг нь хэрэгсэхгүй болгохдоо гэм зэмгүй бизнесменийг гэм буруутайд тооцож ялыг нь хэвээр үлдээж байсан нь 21 дүгээр зууны хамгийн хачирхалтай шүүхийн шийдвэр хэмээн нэрлэгдэж байсан юм.
Уг нь Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломж байсан. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан бол эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй гээд тодорхой заасан ч үүнийг мөрдөөгүй. Дээр хэлсэнчлэн уг үйл явдал Монголын хуулийнханы хамгийн том эмгэнэл байсан ч шүүгчийг гаргасан шийдвэрийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх хууль манай улсад байхгүй учраас хоёр хүн хохирч гэмтэн болж үлдсэн хэрэг. Тиймээс л талийгаачийн гэм бурууг тогтоогоогүй хэрнээ хэн нэгний ашиг сонирхлыг гүйцэлдүүлж үхэлд хүргэсэн Улсын яллагч О.Сарангэрэл, Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхийн шүүгч Б.Батболор, Г.Есөн-Эрдэнэ, С.Батгэрэл нараас энэ хэргийн жинхэнэ захиалагч хэн байсан бэ гэдийг асуувал зохилтой. Учир нь талийгаачийг шоронд хорих, батлан даалтад гаргахгүй байх шийдвэрийг шүүгч Б.Батболор, прокурор О.Сарангэрэл нар гаргаснаас үүдэж талийгаач шоронгийн уулзалтын өрөөнд амь насаа харамсалтайгаар алдсан. Мэдээж энэ хүмүүстэй бас нэг нэр холбогдох хүн нь Д.Амарсайхан агсныг байцааж байсан байцаагч Э.Бямбажав. Тэрбээр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн оронд талийгаачийг яллагдагчаар татсан тогтоол нь байхгүйг мэдсээр байж түүнийг хорих шийдвэрийг гардаж гүйцэтгэсэн нэгэн билээ. Хэрвээ тэд талийгаачийг батлан даалтад гаргасан бол тэрээр өнөөдөр өөрийнхөө гэм буруугүйг тогтоож бусдын хамт нэр төрөө цэвэрлэх байсан нь лавтай. Ямартай ч дээрх нэр бүхий хуулийнхан буруугүй хүнийг хорьж байгаад аминд нь хүрсэндээ бантаж, нас барсан хүний шүүх хурлыг яаран сандран хийж байсан нь цаанаа маш том ашиг сонирхол нуугдаж байсныг гэрчилж байна.Энэ бүх үйл явдлаас харахад С.Зориг агсны хэрэг дээр зохион байгуулалттайгаар ажилласан хонгилийн мафичид Д.Амарсайхан агсны хэрэг дээр ч мөн адилхан ажиллажээ гэж харагдаж байна. Эцэст нь эздийн дохио зангаагаар хөдөлдөг хууль хүчнийхэн гэм зэмгүй энэ мэт олон хүнийг учруулсан хохирол байхгүй, хийсэн хэрэг байхгүйг мэдсээр байж хэрэгтэн, ялтан болгож хэлмэгдүүлж байсанг тогтоох цаг нь одоо л ирж буй бололтой.

Р.Саруул
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан