Т.Ганболд оо, 4 сая ам.долларыг Д.Дорлигжавын биш ОХУ-ын иргэн Паушокын данс руу хийсэн юм биш үү?

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарыг цагдан хорьж, шалгаж байна. Гэвч Д.Дорлигжавыг хуулийнхан яг ямар үндэслэлээр буруутгаж, цагдан хорьсон талаар тодорхой мэдээлэл алга. Харин хэвлэлээр Д.Дорлигжавыг сайд байхдаа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдоос 4 сая ам.долларын авлига авсан гэх үндэслэлээр цагдан хорьж, шалгаж байгаа гэх мэдээллийг бичиж байна. Гэхдээ 4 сая ам.доллар нь Д.Дорлигжав болон түүний дүүгийн данс руу бус Т.Ганболд 2011 онд ОХУ-ын иргэн С.В.Паушок гэх эрхмээс “Алтан Дорнод Монгол” компанийг худалдан авах явцын гүйлгээний болохыг өмгөөлөгч Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар мэдэгдлээ.
Тодруулбал, Т.Ганболд нь 2011 оны наймдугаар сард С.В.Паушокоос 23 сая ам.доллароор “Алтан Дорнод Монгол” компанийг худалдан авах гэрээ хийсэн бөгөөд төлбөрийг хэд хэдэн хуваан өгөхөөр болжээ. Гэхдээ цаг хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй асуудал үүссэн тухай өмгөөлөгчид ярьж байна. Өөрөөр хэлбэл Т.Ганболд Паушокоос компанийг нь худалдан авсан ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүйгээс үүдэлтэй асуудал үүсчээ.
Гэтэл Т.Ганболд С.В.Паушокоос “Алтан Дорнод Монгол” компанийг 23 сая ам.доллароор бус 18 сая ам.доллароор худалдан авсан гэж худлаа мэдээлэл хийх шалтгаан бас байв. Тэрээр яагаад ингэж худлаа мэдээлэл хийх болсон бэ гэдэг шалтгааныг Д.Дорлигжав тун ойлгомжтой тайлбарласан байдаг. Үүгээр ч зогсохгүй “Алтан Дорнод Монгол” компани улс маш их хэмжээний татварын өртэй байсан. Олон жил дараалан татварын өртэй компаниудыг тэргүүлж байсан баримт Татварын ерөнхий газрын цахим хуудсанд хадгалаастай байгаа. Гэвч энэ их хэмжээний татварын өрийг хэрхэн барагдуулсан бэ гэдэг нь анхаарал татна. Гэхдээ энэ асуудлыг түр орхъё.
Харин одоо бидний мэддэг 4 сая ам.доллар /сүүлд Т.Ганболд 9 сая ам.доллар гэж нэмж хэлсэн/-ын тухай асуудлыг илүү сайн тодруулья.
Энэ бол Т.Ганболдоос хэн нэгэнд өгсөн авлига биш юм. Харин Паушокт компанийг нь худалдан авахын тулд Голомт банкнаас зээлж, шилжүүлсэн мөнгө юм. Өөрөөр хэлбэл байгууллага хоорондын гүйлгээ гэж ойлгож болно. Гэтэл Т.Ганболдын зүгээс “Д.Дорлигжав намайг дарамтлах замаар 4 сая ам.долларыг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлэн авсан” гэж мэдэгдсэн байдаг билээ. Тэгэхээр Т.Ганболд компани худалдан авахаар шилжүүлсэн мөнгөний баримтаа ашиглаж, Д.Дорлигжавыг буруутгахыг санаархаж байгаа нь илэрхий байна.
Гэвч бусдаас авлига авахыг хүссэн хүн өөрийн болоод өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар энэ их хэмжээний мөнгийг авах уу. Авлигыг өөрийн дансаар хүлээн авдаг тэнэг хүн гэж байхгүй байх. Харин Т.Ганболдын хувьд иймэрхүү баримт ашиглаад бусдыг буруутгаж яваагийн цаад шалтгаан юу вэ? Юу ч байсан гэсэн иргэд энэ мэтийн мэдээлэл хууртдаг цаг өнгөрсөн л дөө.

Undesten.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан