Залилангийн хэргээр интерполд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг Монгол Улсаас баривчилсан талаар нэгдүгээр сарын 24-нд Чита.Ру агентлагт мэдээлэв.
Тодруулбал, ОХУ-ын Забайкальскийн төрийн алба хаагч нийгмийн халамжаас 80 сая рубль завшсан хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан байна. Түүнийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 159 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Залилан" гэмт хэрэг үйлдсэн хэргээр интерполоор эрэн сурвалжилж байжээ. Улмаар хэрэгтнийг Монгол Улсад орогнож байхад нь баривчилж, ОХУ руу шилжүүлэн авчээ.
Мөн тус хэрэгтний хамсаатан болох залилан хийсэн 24 хүнд Краснокаменск, Карымск, Петровск-Забайкальскийн шүүх 2 жил 5 сараас 2.5 жил хүртэл хугацаагаар хорих ялыг тэнсэн харгалзах, 2 жил 5 сараас 2.5 жил хүртэл хугацаагаар хянан харгалзсан байна.