Өсвөр насныхны инстаграмын хязгаарлалт БНСУ-д хэрэгжиж эхэллээ

Өсвөр насныхны инстаграмын хязгаарлалт БНСУ-д хэрэгжиж эхэллээ

 

Өмнөд Солонгосын 14-18 насныхан Лхагва гаригаас эхлэн инстаграм платформыг цагийн хязгаарлалттай, хаалттай хөтөлж эхэллээ. Тодруулбал, өсвөр насны хэрэглэгчид инстаграмыг 60 минут ашигласны дараа сануулга ирэх болно. Мөн оройн 22:00 цагаас өглөөний 07:00 хүртэл мэдэгдэл, мессежүүд идэвхгүй тохиргоонд шилжинэ. Эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй харилцаж буйг хянаж, дэлгэцийн цагийг нь хязгаарлах боломжтой болно.

Энэ нь тус платформын "Teen Account" функцын хэрэгжилтийн эхэн үе юм. Өсвөр насныхныг зохисгүй контентод өртөхөөс хамгаалах, дэлгэцийн хэрэглээг нь багасгах зорилгоор өнгөрсөн жил уг функцыг анх нэвтрүүлжээ. АНУ, Австралид хэдийнэ хэрэгжээд эхэлсэн уг өөрчлөлтийн дараагийн улс нь Өмнөд Солонгос болж буй нь энэ.

Хамгийн сүүлийн шинэчлэлтийн дагуу өсвөр насны хэрэглэгчид дагагч бус хүнтэйгээ мессежээр харилцах боломжгүй. Мөн 14-16 насны хэрэглэгчид хаягаа хаалттай бус нийтэд ил болгож өөрчлөхийн тулд эцэг эхийн зөвшөөрөл шаардлагатай. 17 ба түүнээс дээш насныхан өөрчлөлтийг өөрөө бие даан хийх боломжтой.

Эдгээр өөрчлөлт энэ оны эхний хагас гэхэд дэлхий даяар нэвтэрч дуусах аж. Ерөнхий зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх арга хэмжээг Инстаграм хоёрдугаар сарын 11-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA JOONGANG DAILY

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

”ЗАМ”