ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүг дахин шалгуулахаар шийдвэрлэжээ

ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүг дахин шалгуулахаар шийдвэрлэжээ

 

Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалан өчигдөр хийлээ.

НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд хүргүүлсэн хавтаст хэргийн хүрээнд Ц.Ганхүүгийн өмгөөлөгчийнх нь гаргасан хүсэлтийн дагуу хянаад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь үндэслэлтэй гэж үзэн прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэжээ.

Ц.Ганхүүг эрх мэдлээ урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжээс хахууль авсан хэрэгт яллагдагчаар тооцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, ГЗБГЗЗГ-аас 2020 оны гуравдугаар сард 2.6 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй, “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан “Ютилити солюшн” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан С.Амарсанаагаас 70 гаруй сая төгрөг төлөхийг шаардан, эд материал, бараа, бүтээгдэхүүний үнийг төлүүлж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан юм.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан