Сонгуулийн шоу: Нэг хэсгээс нь татвар гэж аваад нөгөөд нь "төр даана" гэх нэрээр өгч болохгүй!

Сонгуулийн шоу: Нэг хэсгээс нь татвар гэж аваад нөгөөд нь "төр даана" гэх нэрээр өгч болохгүй!

 

Хэдхэн сарын дараа Улсын их хурлын сонгууль болно. Энэ удаагийн сонгууль шинэ тогтолцоогоор явагдаж, шинэ “бүтэц” үүсгэн байгуулна. Бүсчилсэн 13 том тойргоос 78, намуудын жагсаалтаас 48 гишүүн, нийлээд 126 гишүүнтэй УИХ бүрдэнэ. Өдгөө Төрийн ордонд 126 гишүүнээ суулгах сандал, ширээгээ бэлтгэж зэхээд тун хөл хөдөлгөөнтэй байгаа юм. Тэгвэл тэд зудаар халхавчлан малчдын дунд сонгуулийн Пи-ар аа хийгээд байна уу гэх харыг олон нийтэд төрүүлээд буй. Тэд малчдын зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөх зохицуулалтыг банкуудтай хийсэн.

Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаараа малчдын зээлийн хүүг төрөөс даана гээд мэдэгдчихэв. Уг нь нэг ёсондоо иргэн хүний зээлийн хүүг л төр өмнөөс нь төлөх гээд байгаа гэсэн үг л дээ. Гэтэл тэд "малчин" гэдэг үгээр халхавчлан ийнхүү зүтгүүлээд байгаа бололтойдог. 

 

Уг нь малчдын зээлийн эргэн төлөлтийн хугацааг болон хүүгийн төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан. Зээлийн хүүгийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар хүүгийн хуримтлал үүсч байгаа бөгөөд малчны зээлийн хүү 20.5 хувь байна. Үүний 6 хувийг малчид өөрсдөө төлөх бол үлдсэн 14.5 хувийг Засгийн газраас даах шийдвэр гаргасан юм. Улсын хэмжээнд 1.3 их наяд төгрөгийн малчны зээл байна. Хүүгийн хуримтлал нь 280 орчим тэрбум төгрөг бөгөөд 220 тэрбум төгрөгийг Засгийн газраас төлөхөөр болсон нь энэ юм. 

Энэхүү асуудал дээр эдийн засагч нар байж боломжгүй зүйл хэмээж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн татврын мөнгөөр уг зээлийн хүүг төлнө гэсэн үг. 

14 аймгийн 111 суманд өвс тэжээл, гурил, будааны тусламж үзүүлнэ

Эхний ээлжинд 10,000 тонн тэжээлийн будааг малчдад үнэ төлбөргүй хүргэнэ. Дунджаар нэг айлд 250 кг будаа хүргэж өгнө. 117,000 малчин өрхөд 10 кг, гурил 5 кг цагаан будаа хүргэнэ.

 

Гурилын үнийг тогтворжуулна 

Гурилын үнэ хөдөөгийн малчид гэлтгүй аймаг, хотын айлуудын амьдралд дарамт болж буй. Импортын гурил оруулж ирэх нөхцлийг Засгийн газар тодорхой хангаж өгөх юм бол гурилын үнэ буурах боломжтой. Импортын татварыг тэглэх асуудал Засгийн газраар орж ирэхдээ тодорхой хугацаатай орж ирж шийдвэрлэгддэг байсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газраас гаргаж байгаа тогтоол нь ямар нэг байдлаар хугацаа заасангүй, оруулж ирэх гурил тэжээлэнд хувь квот заасангүй. Энэ нь зах зээл дээрх гурилын үнэ тогтворжиход түлхэц болно. Мөн хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.

Энэ мэтчлэн арга хэмжээнүүдийг бол авч болох асуудал иргэдийн амьдрал ахуйд түлхэц болно. Гэтэл нөгөө хэсгээс нь татвар нэрээр аваад нөгөө хэсэгт нь төр дааж байна гэж тарааж болохгүй баймаар.  Өглөөнөөс орой хүртэл ажиллаад авч буй цалин, орлогоосоо татвар төлж байгаа иргэдийн татварын мөнгөнөөс л энэхүү малчдын зээлийн хүүг төлж байгаа гэдгээ тэд мэдэхгүй байна гэж баймааргүй юм даа!!! Үнэхээр ингэж өгмөөр байгаа бол өөрсдөөсөө өгнө үү дээ.

https://dorgio.mn/p/150594

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан