Малчдын даатгалыг төрөөс даах хууль Цэц дээр очих уу?

Малчдын даатгалыг төрөөс даах хууль Цэц дээр очих уу?

 

УИХ-ын хаалтын чуулганаар 20 гаруй  хуулийг бөөндөж баталсны нэг нь  Нийгмийн даатгалын багц хууль байв.  Тухайн үедээ хамгийн их маргаан дагуулсан ч наадмын өмнөх хаалтын чуулганаар хуулийн төслийг сэмхэн  баталчихав. 

Хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр даахаар заасан билээ.  Энэхүү заалттай холбоотой маргаан олон нийтийн дунд ч нэлээд өрнөв.  Хамгийн гол нь хуулийн гол хэрэглэгч болох малчдын зүгээс төрөөс энэ төрлийн хөнгөлөлт эдлэхийг хүсээгүйд л байгаа юм. Мөн олон нийтийн зүгээс татвар төлөгчдийн мөнгөөр адилхан хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүсийн даатгалыг хөнгөлөх нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байв.  Тэгвэл энэ хуулийн хувь заяа цаашид хэрхэх бол гэдэг нь анхаарал татаж байна.

 

Хаалтын чуулган дээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Чоно борооноор гэгч зүйл боллоо. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг уг нь намрын чуулган хүртэл хойшлуулна гэж байсан ч баталчихлаа. Бид малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөөр боллоо. Иргэддээ энэ заалтыг эсэргүүцэхийг уриалж байна. Ерөнхийлөгч хориг тавих боломж бий. Хориг тавихгүй бол миний хувьд хуулийн энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдийн 48 нь орон нутгаас сонгогдсон учраас малчинтай холбоотой заалт дэмжигдээд байна" гэдгийг онцолж байсан юм. 

 

Тэгвэл Төрийн тэргүүн ямартай ч хуулийн тодорхойлсон заалтад хориг тавиагүй байна. Ерөнхийлөгчийн тухай хуульд, Ерөнхийлөгч УИХ-аас баталсан хуулийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногт багтан хориг тавина хэмээн заасан билээ.  Тэгэхээр хориг тавих хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусах нь. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол УИХ-ын гишүүний мэдээлснээр хуулийн тодорхой заалтууд Үндсэн хуулийн цэц дээр очиж магадгүй байна. Зарим гишүүдийн зүгээс малчдын НДШ-ийн 50 хувийг улсын төсвөөс төлөх заалт нь нөгөө талаар ялгаварлан гадуурхсан заалт гэж үзэж байгаа юм.

Хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсад НДШ төлөх ёстой  220 гаруй мянган малчид бий. Үүний 25 хувь нь НДШ төлж байна. Бусад 75 хувь нь шимтгэл төлөхгүй болохоор ирээдүйд тэтгэвэр тогтоолгох нөхцөл, өнөөдрийн нийгмийн хамгааллын асуудал баталгаа алдагдаад байна. Малчид  хамгийн их эрсдэлтэй ажил эрхэлдэг. Тиймээс НДШ төлж нийгмийн баталгаагаа хангуулах шаардлагатай учраас хуулийн төсөлд малчдын шимтгэлийн 50 хувийг төр хариуцахаар, 50 хувийг малчин өөрөө хариуцахаар оруулсан. Ингэснээр улсын төсвөөс жилд 25 тэрбумын зардал гарна” гэсэн тайлбар өгөөд байгаа билээ.

Эх сурвалж: “Зуун мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 142 (7127)

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан