АН-д гишүүнээр элссэн Н.Амгаланбаатар "Монголын Либерал нам"-ын нэрээ “Ардчилсан Монгол ялна нам" болгон өөрчлөхөөр УДШ-д ханджээ


УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр Монголын Либерал намын АН-тай эвсэж буйгаа зарлаж байсан. Тодруулбал, Монголын Либерал намын дарга Б.Амгаланбаатар болон тус намын нарийн бичгийн дарга С.Золжаргал нар АН-д элсэж, З.Энхболдоос батламжаа гардан авч байв.
Тэгвэл 2016 онд АН-тай эвсэж, намынх нь дарга, нарийн бичгийн дарга нь АН-д элссэн Монголын Либерал нам татан буугдаагүй өдийг хүрсэн байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Монголын Либерал нам нэрээ “Ардчилсан монгол ялна” нам болгон өөрчлөхөөр Улсын дээд шүүхэд хандсан байна. Хачирхалтай нь, Монголын Либерал намын даргаар АН-ын гишүүнээр элссэн Н.Амгаланбаатар өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байгаа юм.

https://isee.mn/n/51212
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан