МАХН иргэдийг хүүгүй орон сууцанд оруулахаас гадна өрийг нь тэглэх юм гэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын удирддаг Монгол Ардын Хувьсгалт Нам өнгөрсөн намраас эхлэн "Иргэдийг орон сууцжуулах" нэртэй хөтөлбөрийг зарлан, долоо хоног бүрийн Бямба гарагт уг хөтөлбөрт хамрагдах иргэдийг бүртгээд буй билээ.
Уг зээл нь ямар нэгэн нэмэлт хүү үгүйгээр үндсэн төлбөрийг нь олон жилийн хугацаатайгаар төлүүлэх хэлбэрээр иргэдийг орон сууцтай болгоно хэмээн МАХН-ынхан тайлбарлаж буй юм.
Харин энэ нь улс төрийн орчинд ихээхэн эргэлзээ, дуулиан дэгдээсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд
гэхэд л : " МАХН үнэгүй орон сууц өгнө гэж байгаа. Энэ нь сонгуулийн тухай хуулиар хориотой. Энэ намыг сонгуульд оролцуулж болохгүй"  хэмээсэн билээ.
Тэр бүү хэл ер нь МАХН-ыг УИХ-ын 2020 оны сонгуульд оролцуулалгүй хасах сонирхол эрх баригчдын зарим хэсэгт бодитой байгаа төдийгүй хуульчдын баг ажиллуулж эхэлсэн аж.
Харин МАХН-ынхан үүнээс эмээлгүй мөн л "Өргүй Монгол" нэртэй хөтөлбөр боловсруулснаа өчигдөр албан ёсоор танилцуулж, иргэдийн өрийг тэглэх бүртгэлийг эхлүүлэв.
Өчигдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд болсон арга хэмжээний үеэр "Өргүй Монгол" үндэсний хөтөлбөрийг МАХН-ын ЕНБДарга Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяан, Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү нар replica rolex watches танилцуулж, дараа нь өрөө тэглүүлэх хүсэлтэй иргэдийг бүртгэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр өөрийгөө ардчилсан, либерал үзэл баримтлалтай гэж ярьдаг Ардчилсан Намын удирдлагууд мөн л иргэдийн өрийг тэглэх санал гаргасан бөгөөд үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьсан юм.
Х.Баттулга уг саналыг хэдийгээр албан ёсныхоо мөрийн хөтөлбөр болгоогүй боловч өөрийнхөө телевизээр явуулсан сурталчилгаанд иргэдийг өрийг тэглэнэ гэж өгүүлж байв.
Гэвч  С.Эрдэнэ даргатай АН, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын уг амлалт нь өдийг хүртэл хэрэгжээгүй билээ.

Э.Мягмар
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан