Монгол Улсын эмч сувилагчид Хятадад уламжлалт хятад анагаах ухааны арга техник сурч судалж байна

Монгол Улсын эмч сувилагчид Хятадад уламжлалт хятад анагаах ухааны арга техник сурч судалж байна.

 

Хятад уламжлалт анагаах ухааны арга техникийн сургалт 09-р сарын 01-ний өдөр Ганьсү мужийн уламжлалт анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлэгт эхэлсэн байна. Монгол Улсын Говь-Алтай аймгаас ирсэн 10 эмч сувилагч 14 хоногийн хугацаанд хятад уламжлалт анагаах ухааны онол болон практик сургалтад оролцох болно.

 

Энэ жил Ганьсү муж болон Монгол Улсын Говь-Алтай аймаг олон улсын найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Энэхүү сургалт нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх чухал арга хэмжээ болж байна.

 

 

 

Редактор : Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан