Зургаан настай охин рубик шооны дэлхийн рекордыг давтан шинэчиллээ

Зургаан настай охин рубик шооны дэлхийн рекордыг давтан шинэчиллээ

 

Хятадын зургаан настай охин Лян Юньжи /Lian Yunzhi/ 3x3x3 Рубикийн шоог эвлүүлэх эмэгтэйчүүдийн дэлхийн дундаж хугацааны рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ.

Тэрээр есдүгээр сарын 12-нд Ухань хотод болсон Дэлхийн Рубик шооны холбоо буюу World Cube Association (WCA)-ийн албан ёсны тэмцээний үеэр таван удаагийн эвлүүлэлтийн дунджаар 4.52 секунд зарцуулж, эмэгтэйчүүдийн дэлхийн шинэ рекорд тогтоосон байна. WCA-ийн албан ёсны дүнгээр түүний таван оролдлого 4.50, 4.74, 3.54, 5.47, 4.33 секунд байжээ.

Лян нь эмэгтэйчүүдээс 4.5 секундээс бага дундаж хугацаа үзүүлсэн анхны тамирчин болсон байна.

Гэвч Лян үүгээр зогсолгүй, хоёр хоногийн дараа буюу есдүгээр сарын 14-нд Гуанжөү хотод болсон дараагийн WCA-ийн тэмцээнд өөрийн тогтоосон рекордыг дахин шинэчилж, 4.27 секундын дундаж үзүүлэлтээр дуусгажээ. Ингэснээр тэр гурван хоногийн хугацаанд эмэгтэйчүүдийн дэлхийн рекордыг хоёр удаа шинэчилсэн байна.

Түүнчлэн Лян нь эмэгтэйчүүдээс 4.5 секундээс бага дундаж хугацаа үзүүлсэн анхны тамирчин болсон байна.

Зургаахан настай хэдий ч Лян Рубикийн шоог эвлүүлэх 1,300 гаруй алгоритм эзэмшсэн бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд өдөрт дунджаар хоёроос гурван цаг бэлтгэл хийжээ. Түүний ээжийн хэлснээр тогтмол бэлтгэл нь охины төвлөрөл, ой тогтоолт, логик сэтгэлгээ болон орон зайн баримжаанд нь эерэгээр нөлөөлсөн байна.

Эх сурвалж: BBC

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан