Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхийд
Соёл урлаг
Спорт
Шар мэдээ
Видео
Фото
Нийтлэл
Бусад
No Result
View All Result
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхийд
Соёл урлаг
Спорт
Шар мэдээ
Видео
Фото
Нийтлэл
Бусад
No Result
View All Result
No Result
View All Result
Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй
10-03-2026, 16:44
2040 он гэхэд дорвитой арга хэмжээ авахгүй бол дэлхий даяар 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй байгааг олон улсын шинэ тайланд анхааруулжээ.
Дэлхийн таргалалтын холбооны тооцоолсноор 2025 оны байдлаар дэлхий даяар ойролцоогоор 180 сая хүүхэд таргалалттай байна. Харин 2040 он гэхэд 5-19 насны 227 сая хүүхэд таргалалттай болж, 500 сая гаруй нь илүүдэл жинтэй ангилалд багтах төлөвтэй байгаа аж.
Тус байгууллагын 2026 оны “Дэлхийн таргалалтын атлас”-д дурдсанаар, ийм нөхцөл байдал үүсвэл сургуулийн насны дор хаяж 120 сая хүүхэд биеийн жингийн индекс (BMI) өндөр байснаас үүдэлтэй архаг өвчний эхний шинж тэмдэгтэй болно гэж тооцоолжээ. Биеийн жингийн индекс 30 ба түүнээс дээш бол таргалалт, 25-аас дээш бол илүүдэл жинтэйд тооцогддог.
Дэлхийн таргалалтын холбооны гүйцэтгэх захирал Йоханна Ралстон хүүхдийн таргалалт ийнхүү нэмэгдэж буй нь уг асуудлыг хангалттай нухацтай авч үзэхгүй байгаагийн илрэл гэж мэдэгджээ.
Тайланд дурдсанаар 5-19 насны өндөр BMI-тэй хүүхдийн тоогоор Хятад (62 сая), Энэтхэг (41 сая)-ын дараа АНУ 27 сая хүүхэдтэйгээр гуравдугаарт бичигджээ. Энэ нь АНУ-ын таван хүүхэд тутмын хоёр нь таргалалттай эсвэл илүүдэл жинтэй гэсэн үг юм.
Их Британид 3.8 сая орчим хүүхэд өндөр BMI-тэй байгаа нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт болж, Европ дахь харьцангуй тааруу үзүүлэлттэй орнуудын нэгт тооцогдож байна. Тус улсад илүүдэл жинтэй болон таргалалттай хүүхдийн тоо Франц, Италиас бараг хоёр дахин их байгаа аж.
Мөн 2040 он гэхэд Их Британид 5-19 насны 370 мянган хүүхэд зүрх судасны өвчний шинж тэмдэгтэй, 271 мянга нь даралт ихсэх өвчний илрэлтэй байх төлөвтэй байна.
Тайланд бүс нутгийн ялгаа их байгааг онцолжээ. Сургуулийн насны хүүхдийн талаас илүү хувь нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байгаа 10 улс нь Номхон далайн баруун бүс болон Америк тивд багтаж байна. Харин таргалалтын өсөлт хамгийн хурдацтай явагдаж буй нь голчлон бага, дунд орлоготой орнууд аж.
Судлаачид илүү эрүүл орчин бүрдүүлэх бодлогыг эрчимжүүлэхийг уриалжээ. Үүнд чихэрлэг бүтээгдэхүүнд татвар ногдуулах, шим тэжээл багатай хүнсний сурталчилгааг хязгаарлах, хүүхдүүдийг илүү идэвхтэй амьдралын хэв маягт дэмжих бодлого хэрэгжүүлэх зэрэг багтаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европ дахь хоол тэжээл, хөдөлгөөн, таргалалтын асуудал хариуцсан бүсийн зөвлөх доктор Кремлин Викрамасингхе хүүхдийн таргалалтыг “эрүүл бус орчны үр дагавар” гэж тодорхойлжээ. Тэрбээр хүнсний сурталчилгаанд сайн дурын бус, заавал мөрдөх хязгаарлалт тогтоох, бүтээгдэхүүний савлагаан дээр анхааруулах шошгыг ил тод байрлуулах шаардлагатайг онцолсон байна.
https://itoim.mn/a/2026/03/05/world/ayy?4779aae9ed1f3a44f6ca7f928b2e75df
скачать dle 12.0
Share on Facebook
Share on Twitter
Холбоотой мэдээ
Чихрийн шижингийн эрсдэлээ тодорхойлж, өөрийгөө хамгаалъя
14-11-2025, 15:46
Жилд 5 хүртэлх насны 800 мянга гаруй хүүхэд УУШГИНЫ үрэвслийн улмаас НАС БАРДАГ
13-11-2025, 16:24
Дуучин Rain-ий шинжилгээний хариу олныг цочирдуулав
14-04-2023, 18:25
Дэлхийн хамгийн их таргалалттай үндэстнүүд
13-05-2022, 19:07
Харвардын их сургууль эрүүл байх таван дүрмийг танилцуулжээ
21-11-2019, 16:33
Ирээдүй “идүүлсээр” байна
27-02-2019, 13:12
Биеийн жин 10 хувиар буурахад чихрийн шижин өвчний эрсдэл 50 хувиар буурдаг
11-12-2018, 10:10
Биеийн жин 10 хувиар буурахад чихрийн шижин өвчний эрсдэл 50 хувиар буурдаг
6-12-2018, 10:48
Add comment
Add comment
Add
Шинэ мэдээ
Их уншсан
Аав, ээжийн үеийн моод өнөөдөр эргэн иржээ
1-07-2026, 11:29
Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх
30-06-2026, 13:08
Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?
30-06-2026, 11:11
Хатааж хаяхаас хатаамал хийж боловсруулах нь цэцгийн хаягдлыг бууруулна
30-06-2026, 09:38
Шинэ төрлийн зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэжээ
29-06-2026, 13:23
Төрийн соёрхолт дуучин Д.Болд: Хүүхэд багачууддаа зориулсан цэцэрлэг барьж,
29-06-2026, 12:36
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй могой
29-06-2026, 12:36
Samsung сунгаж, эвхэж болдог утас патентлуулжээ
25-06-2026, 15:20
БНСУ: Багш нарын 50 хувь нь эцэг эхчүүдтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй байна
24-06-2026, 16:21
12 хоногийн хугацаанд тасрах байршлууд
24-06-2026, 11:56
“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ
20-06-2026, 10:54
Ди Сү: Миний эгч үүрд 48 настай хэвээр байх болно
19-06-2026, 13:31
“BTS”-ийн бэлэг дамын үнэ нь 500 мянган вон хүрэв
18-06-2026, 15:29
ХУУЛЬ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн онцлох заалтуудтай танилц
18-06-2026, 10:56
НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ
17-06-2026, 11:02
Жижиг байрыг цэлгэр харагдуулах 10 ухаалаг арга
16-06-2026, 19:20
Шингэн хөрөнгөөр кракэрс хийх арга
16-06-2026, 15:57
Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
16-06-2026, 13:11
Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд
12-06-2026, 16:34
Амьдралыг хялбар болгох "ухаалаг" лайфхакууд
8-06-2026, 13:04
Ц.Элбэгдорж “American school of Ulaanbaatar”-ын эзэмшигч болжээ
5-11-2019, 17:29
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг”
3-07-2025, 15:02
Монголын анхны эротик кино "Сүүдэрт ургасан цэцэг"-ийн +18 хэсгээс зөвшөөрөлгүй
22-08-2020, 19:29
Дуучин Б.Аззаяа “Баян” Базараад хаягджээ
7-03-2020, 17:09
Байр суурь: Монголын хамаг баялагийг атгасан “МАК”,"Цайна инвэстмент монголиа",
30-05-2024, 09:40
“FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж
11-11-2022, 15:04
Монгол Улсын иргэд зорчих боломжтой 22 улсад тавигдаж буй ШААРДЛАГА
10-08-2021, 12:26
Холливудын алдарт кинонуудын зураг авалтын үеийн ховор зургууд
7-01-2020, 11:16
УИХ-ЫН А.АМАРЗАЯАД Б.ЧОЙЖИЛСҮРЭН ГИШҮҮН БАЙР ''БЭЛЭГЛЭСЭН'' ҮҮ
8-05-2019, 11:55
Хаван буулгах арга
14-02-2019, 16:48
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа
15-05-2025, 10:28
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина
21-05-2025, 10:43
Наро банчэн гэгээнтний ханилсан бүсгүйтэй танилц
20-04-2021, 18:17
Виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна
12-04-2021, 14:33
Тамтаггүй баян тагнуулын ерөнхий газрын дэд даргатай танилц
1-05-2019, 16:25
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтсан бүлэг этгээдийг баривчиллаа
8-07-2025, 12:57
В.Зеленскийтэй хийсэн уулзалтын үеэр ахиц гарсан гэв
15-12-2025, 11:54
"Робот мэс засал эмчилгээ" -г Хавдар судлалын үндэсний төвд анх удаа хийлээ
30-12-2025, 15:12
Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж нэмэгдлээ
2-01-2026, 16:11
Ухаа худаг 350 сая ам.доллароор Хонгконгийн бирж дээр зарагдаж, стратегийн
21-05-2025, 10:15
No Result
View All Result
Нүүр
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхийд
Соёл урлаг
Спорт
Шар мэдээ
Видео
Фото
Нийтлэл
Бусад
© 2018-
Guren.mn
Вэб сайтыг:
"ВИП НЬЮС" Пи Ар групп
хөгжүүлэгч
Aureola