Оюутан цэргийн бүртгэл өнөөдөр дуусна

Оюутан цэргийн бүртгэл өнөөдөр дуусна

 

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг энэ сарын 01-ний 09:00 цагаас хүлээн авсан. Тус бүртгэл энэ сарын 11-ний 17:00 цагийн хооронд хүлээн аваад хаагдаж буй.

Хүсэлтийг "E-Mongolia" гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn, Төрийн үйлчилгээний "Хурдан" төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.

"Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байна!

  • Улаанбаатар,  орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
  • 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх

Коллеж, МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлээрэй гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлж байсан юм.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан