Самсунг: Солонгосыг хагас дамжуулагчийн төв цэг болгоно


Цахилгаан барааны үйлдвэрлэлээрээ монопольд тооцогддог “Самсунг” компани Солонгосыг хагас дамжуулагчийн мега төв цэг болоход нь дэмжих зорилгоор 230 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ
. Солонгосын Засгийн газар  ойрын 20 жилд хагас дамжуулагч үйлдвэрлэлийн мега хот болно гэдгээ зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд ухаалаг, гар утас, зурагт, мемори чип буюу санах ойн төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг “Самсунг” компани чипний таван том үйлдвэр барихаар болсон талаар “BBC” мэдээллээ.
Учир нь Засгийн газраас нь технологийн компаниудынхаа татварыг бууруулах, дэд бүтцийг нь дэмжих гэсэн боломжуудыг олгож байгаа юм. Энэ талаар Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам “Технологийн компаниудын дэд бүтэц, үйлдвэрлэлийг дэмжих мега төв нь хагас дамжуулагчийн эко системийг бүрдүүлэх чухал тулгуур болно” гэж мэдээлжээ.
Гар утаснаас эхлээд цэргийн техник хэрэгслийг цэнэглэдэг хагас дамжуулагчид нь АНУ болоод Хятад гэсэн хоёр том гүрний маргааны гол сэдэв болоод байгаа юм. Тодруулбал, аль улсаас үйлдвэрлэснээс үл хамааран АНУ-ын инженер технологийн хэрэгсэл, программуудаар дамжуулан чипийг Хятад руу экспортлодог компаниудаас зөвшөөрөл шаардана гэдгээ АНУ аравдугаар сард зарлаж байв.  Үүний хариуд Хятад Америкийг “технологийн ноёрхогч” хэмээн нэрлэсэн билээ.
Мөн Нидерланд улс үндэсний аюулгүй байдлынхаа хүрээнд микрочипний экспортыг хязгаарлахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарлалаа.
Эх сурвалж:BBC
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан