НҮБ: Сөргөлдөөн эхэлснээс хойш Украинд 8,2 мянган энгийн иргэн амиа алдсан


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар Украин дахь амиа алдсан энгийн иргэдийн тоог шинэчилжээ. Энэ талаар тус газрын албан ёсны сайт дээр мэдээлсэн байна. 
 
НҮБ-ын гаргасан мэдээллээр, 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс 2023 оны гуравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд 8231 хүн амиа алдаж, 12 734 хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн 3664 эрэгтэй, 2173 нь эмэгтэй, 260 хөвгүүн, 203 охин байсан бөгөөд амиа алдсан 31 хүүхэд, 1900 насанд хүрсэн хүний хүйсийг тогтоож чадаагүй байгаа аж.
 
НҮБ-ын мэдээлснээр, энгийн иргэдийн ихэнх нь дэлбэрэх үйлдэлтэй зэвсгийн улмаас амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн бодит тоо хавьгүй их байж болзошгүй, учир нь байлдаан идэвхтэй өрнөж буй бүс нутгуудаас мэдээлэл ирэхдээ саатаж байгааг НҮБ онцолжээ.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/547897
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан