Туркэд газар хөдлөлтөөр барилга нурсантай холбоотойгоор баривчлагдсан хүний тоо 269 болжээ


Хоёрдугаар сарын зургааны өдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркэд 200 гаруй барилга байшин нурж, гэмтсэн. Энэ нь байгалийн гамшгаас үүдэлтэй ч хүний хүчин зүйл нөлөөлсөн, тодруулбал, барилгын норм журмыг зөрчсөнөөс үүдэн барилгууд ихээр нурж, олон хүний амь насыг хохироосон гэж үзсэн эрх баригчид эрүүгийн хэрэг нээж, сэжигтнүүдийг баривчилсаар байгаа юм. 
 
Газар хөдлөлтөөр барилга нурсантай холбоотойгоор баривчлагдсан хүний тоо гуравдугаар сарын 10-ны байдлаар 269 болж нэмэгдсэн байна. Чанаргүй барилга барьсны улмаас хүний амь нас хохироосон хэрэгт 1068 этгээд холбоотой гэж Туркийн Ерөнхий прокурорын газар мэдэгджээ. Улмаар 320 сэжигтнийг Туркээс гарахгүй байх баталгаа аван гадуур байцааж байгаа аж. 
 
Түүнчлэн, 228 сэжигтнийг баривчлах зөвшөөрөлийг өгсөн бол 106 сэжигтнийг хорих шийдвэр гаргажээ. Хэрэгт холбоотой сэжигтнүүдийн 43 нь өмнө нь нас барсан, харин 14 хүн гадаадад амьдарч байгаа нь тогтоогджээ.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/547821
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан