1995 онд ОХУ-ын өмнөд нутгийн Буденновск хотод үйлдсэн террорист халдлагын өөр нэг сэжигтнийг баривчилсан тухай тус улсын Аюулгүй байдлын албанаас мягмар гарагт мэдээлэв. Уг халдлагын улмаас 129 хүн амь үрэгдэж, 415 хүн шархдаж байжээ.
Аюулгүй байдлын албаны мэдэгдэлд тэмдэглэснээр, уг этгээд нь 1978 онд төрсөн Хазвах Черхигов гэгч байсан бөгөөд үүнээс өөр нэмэлт мэдээлэл өгөөгүй аж.
Шамиль Басаев тэргүүтэй босогчдын бүлгийн Буденновск хотод 1995 оны зургадугаар сард үйлдсэн халдлагын үеэр 1500 гаруй хүнийг барьцаалж байсан юм. Үүний дараа террорист этгээдүүд орон нутгийн эмнэлгийг эзлэн, барьцаалсан хүмүүсээ олон хоногийн турш байлгаж, Чечениэс цэргийн хүчээ гаргахыг шаардаж байжээ.
Энэ хэрэгт холбоотой 31 этгээдэд 1995 оноос 2013 оны хооронд ял ногдуулсан бол 18 хүн амь үрэгдсэн гэж Аюулгүй байдлын албанаас мэдээлсэн байна.