Замын-Үүдийн туузан хаалтыг эвдэж, хулгайн тээвэр нэвтэрчээ


Замын-Үүдийн туузан хаалтыг эвдэж, хулгайн тээвэр нэвтэрчээ. Тус хулгайн тээврийн талаар тодруулахад шөнө “Төлбөр авах цэг”-ээр гаралгүйгээр хулгайн тээвэр нэвтэрсэн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу үзлэг шалгалт хийхэд 2023 оны гуравдугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө туузан хаалтын боолтыг бүгдийг тайрч гараад төмөр утсаар боож үлдээсэн байна.
Уг үйл явдал нь Зам, тээврийн хөгжлийн Сайдаас ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу даац хэтрүүлэн тээвэрлэж байгааг газар дээр нь үзэж танилцан авто замын хучилт, гүүрийг эвдэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг таслан зогсоох, Улсын чанартай авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангуулж, хяналт тавих механизмыг бүрдүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах ажлын хэсэг гарч ажиллаж байгаатай холбоотойгоор хулгайн тээвэр хийх болсон гэж албаны хүмүүс үзэж байна.
Тус хэргийг Замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.  Тус төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хуулийн хүрээнд тээвэрлэлт хийхийг анхааруулж байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу