ЗТХ-ийн сайд Л.Халтарыг огцруулах шалтгаан


- Салбарын сайдын хувьд 210 км Улаанбаатар-Дарханы авто замыг хугацаанд нь ашиглалтад оруулалгүй удаж, 3-4 жилийн хугацаанд иргэдийн өмч хөрөнгө эвдэж сүйдэх, эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах нөхцөлийг бүрдүүлсэн
- Тээврийн жолоочдын санал, хүсэлтийг шийдвэрлэж чадалгүй удсан, тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг боомилж, банкны зээлийн өрөнд унаган, эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэсэн.
- Ковидын цаг үед салбарынхаа үйл ажиллагааг оновчтой, зөв бодлого зохион байгуулалт, удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй
- Өөрийн албан тушаал, сандал суудалтайгаа үлдэхийн тулд Улсын комисс хүлээж аваагүй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын 129 км-т нь төмөр замын тээвэр хийсэн нэр зүүж, аюулгүй байдлыг ноцтой зөрчиж, улсын өмчийг эвдэрч сүйдэх эрсдэлд оруулсан.
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон, тээвэр хийх боломж бүрдсэн гэх худал, ташаа мэдээллээр Ерөнхий сайд болон иргэд олон нийтийг төөрөгдөлд оруулсан
- Хувийн эрх ашгаа урьтал болгож, өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд олон улсын тээвэр хийх эрх олгосон байж болзошгүй тухай хэрэгт холбогдсон

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ #06

Наадам ирлээ #05

Наадам ирлээ #04