АН: Л.Гүндалайг гүтгэлэг, худал мэдээллээ нэн даруй зогсоохыг шаардаж байна


УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийнхөө оролцсон АН-ын даргын цахим сунгааг луйвар гэж үзэн, шалгуулахаар цагдаагийн байгууллага болон АТГ-д хандсан. Мөн Улсын Дээд шүүхэд С.Эрдэнийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байх” агуулгатай албан бичгийг хүргүүлээд буй билээ.
 
Үүнтэй холбогдуулан Ардчилсан Нам мэдэгдэл гаргажээ.
 
Уг мэдэгдэлдээ: " Ардчилсан намын 2023 оны шинэчилсэн бүртгэлд одоогийн байдлаар 143,424 гишүүн саналын эрхтэйгээр бүртгэгдсэн байна. ДОСХ-ноос гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар АН-ын даргыг сонгох Цахим сонгуульд 79,489 гишүүн оролцож, саналаа өгсөн.
Үүнээс Д.Ганбат нэр дэвшигч хамгийн олон буюу 21,027 санал авсан бол Л.Гүндалай нэр дэвшигч 17,828 гишүүний санал авчээ. Л.Гүндалай нэр дэвшигч "Цахим сонгууль луйвар боллоо" хэмээн хариуцлагагүй мэдэгдэл хийж, түүнд итгэж саналаа өгсөн 17,828 гишүүн болон Ардчилсан намын мянга мянган гишүүний итгэл сэтгэлрүү ус цацлаа.
 
Нэр дэвшигчид цахим сонгуулийн асуудлаар санал гомдлоо Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороонд гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой. Харамсалтай нь, Л.Гүндалай нэр дэвшигч хууль, дүрмийн хүрээн дэх боломжоо ашиглахын оронд хэвлэл, сошиалаар олон нийтийг төөрөгдүүлэх худал, ташаа мэдээлэл түгээж байна.
 
Иймд энэхүү асуудлыг бид холбогдох дүрмийн хүрээнд шалгуулж шийдвэрлүүлэх болно. Түүнчлэн Л.Гүндалай нэр дэвшигчийг гүтгэлгийн чанартай худал мэдээлэл түгээхээ нэн даруй зогсоож, Ардчилсан намын нийт гишүүдээс уучлал гуйхыг шаардаж байна.  " гэсэн байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан